Аливаа зүйлийг эргэцүүлэн бодоод зөв хийсэн юм шиг өөрт санагддаг хэдий ч бусдын нүдээр харахад арай л өөрөөр байхыг үгүйсгэхгүй. Тиймээс худалдаанд гараад удаагүй байгаа “Эхлэл” номынхоо Эрдэм шинжилгээний илтгэлүүдээ шүүмжлүүлэхээр зориг шулуудлаа. Энэ саналыг минь дэмжиж сайшаан хүлээн авсан бүх хүмүүст баярлалаа.
Шүүмжлүүлж байж урагшлана гэж хүмүүс ярьцгаадаг шүү дээ. Тиймээ би шүүмжлүүлэхээр шийдлээ. Хацар халуу дүүгээд л, дотоод ертөнцөд гал төнөөд л, арай ч дээ ийм юм бичээд яахав дээ гэтлээ шүүмжлүүлмээр байна. Намайг зад шүүмжлээч. Хариуд нь би өөрт чинь гар утас, MP4 тоглуулагч, Flash disc өгье.
____________________________________________
Шүүмж бичлэгийн уралдаан
Зорилго:
Их, дээд сургууль, коллежийн оюутнуудын судалгаа шинжилгээний ажлыг дэмжих, аливаа асуудалд шүүмжлэлтэй хандах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэн урамшуулах зорилготой.
Зохион байгуулагч: Эрдэм шинжилгээ, судалгааны “Энтимема” клуб
Шүүмж бичих агуулга: МУИС-ийн Хууль Зүйн Сургуулийн оюутан Б.Төрболдын “ЭХЛЭЛ” нэртэй номны нэгдүгээр бүлгийн “Эрдэм шинжилгээний илтгэл”-үүдээс аль нэгийг нь сонгон авч шүүмж бичих.
Шагналын сан:
Тэргүүн байр Өргөмжлөл (1 хүн ), Гар утас
Дэд байр Өргөмжлөл (1хүн ), MP4 тоглуулагч
Гутгаар байр Өргөмжлөл (1 хүн), Flash disc /4GB/
Шүүмжид тавигдах шаардлага:
· Б.Төрболдын “ЭХЛЭЛ” нэртэй номыг уншсан байх
· Шүүмжээ бичгээр хураалгана. Мөн уншсан номтойгоо хамт авчрах бөгөөд номондоо тэмдэглэгээ хийлгэх
· Сонгон авсан илтгэлтэй холбогдсон байх
· Мөр хоорондын зай (single), үсгийн хэмжээ 12-оор, Arial, A4 хэмжээтэй цаасан дээр бичигдсэн байна.
Хугацаа:
Шүүмжийг 2010 оны арванхоёрдугаар сарын 2-оос арванхоёрдугаар сарын 3-ны өдрийн 18:00 цаг хүртэл МУИС-ийн Хууль Зүйн Сургуулийн Оюутны зөвлөлийн 322 тоот өрөөнд хүлээн авна.
Шагналыг арванхоёрдугаар сарын 7-ны өдөр гардуулна.
Холбоо барих утас: 99137929, 99814567, https://turbold.blogmn.net/
Жич: “ЭХЛЭЛ” номыг борлуулах цэгүүд нь “Интер” номын их дэлгүүр, “Аз хур” номын их дэлгүүр, Хууль Зүйн Үндэсний Хүрээлэнгийн номын худалдаа, МУИС-ийн Хууль Зүйн Сургуулийн оюутны зөвлөлийн 322 тоот өрөөнд тус тус борлуулж байна.
Номын үнэ: 8000 төгрөг.