2010-10-29
Өглөөний хүн байх тухай

Саяхан доктор, профессор Т.Мөнхжаргал багштай сургууль дээр тараад мэндийг нь мэдээд бага зэрэг ярилцав. Багш ч шавь бидэндээ сургаал үгээ хайрлаж байна. Надтай хамт манай сургуулийг өнгөрсөн хавар төгссөн Анар бид хоёр байсан юм. Багш та нар залуу улсууд их зүйлийг сурч мэдэх хэрэгтэй. Одоо сурч мэдэх зүйлд анхаарлаа төвлөрүүлэх. Тэгээд бас өглөө эрт босох хэрэгтэй гээд өглөө эрт босохын ач тусын талаар жишээн дээр тулгуурлан зарим нэг зүйлийг ярьж өгсөн юм.

Энэ блогыг хөтлөгч миний хувьд өглөө эрт босохын ач тусыг мэддэг байсан хэдий ч багшийн яриаг анхааралтай сонсоод бүр эрт босох хэрэгтэй гэсэн сэдэл төрөв. Гэхдээ арай л амжихгүй байхаа өглөөний 04:00 цагт босно гэдэг бол арай эрт байгаа биздээ.

За тэгээд яриа нилээд өрнөөд ирэхэд багш манай энэ Монголын эрдэмтэн судлаач нарын амжилтын нууц нь ердөө өглөө эрт босч “эрдмийн бүтээл”-ээ хийж, туурвиж байсантай холбоотой гэлээ. Жишээ дурьдаж хэлэв.

Нэрт зохиолч Ц.Дамдинсүрэн гуайг манай багш гэж ирээд л ярьж байна. Өглөө 04 цаг гээд сэрээд 08 цаг хүртэл зохиолоо бичдэг байсан. Бусад үед нь зөвхөн бодоод л явдаг байсан. Тэр хүний бүтээлүүдийн ихэнх нь өглөө эрт сэрж хийснээр л олонд хүрсэн гэлээ.

Мөн Л.Түдэв гуай бас л эрт босдог хүн. Өөрөө хоолоо хийж идээд архи, тамхи огт хэрэглэдэггүй их л хөдөлмөрч хүндээ гэж магтав.

Багшаас өөрөөс нь асуухад орой 20:40 гэж унтаад 04 цаг гээл босоол эрдмийн ажлаа хийдэг тухай элэн далангүй ярьсан билээ.

Манай Хууль Зүйн Сургуулийн захирал академич С.Нарангэрэл багш сургуулийн шинэ жил дээр үг хэлж байх яриандаа цухас өглөө эрт босох хэрэгтэйг мөн л дурдаж байсан. Багш мөн л эрт босдог хүн гэдгийг нь мэдэх юм байна. Ажлаа бүр 7 хоног, сараар төлөвлөдөг хүндээ.

Тэгэхээр эрдэмтэдийн ихэнх нь өглөөний цэнгэг агаарт, сэтгэл зүрх, оюуны өндөр чадамжаа гарган хөдөлмөрлөдөг гэсэн дүгнэлтэнд хүрч болохоор байгаа юм. Бас спортын алдартнууд хүртэл өглөө эрт босдог шүү дээ. Хөдөлмөрийн баатар Бадар-Ууган өглөө эрт босч гүйж, өөрийгөө ялан дийлж байсан тухай ярилцлага хүртэл өгсөн байсныг санаж байна.

За тэгээд өглөө эрт босохын тухай бага сага зүйл уншиж үзлээ. Уншаад үзсэн чинь маш их хэрэгтэйг ухааран ойлгов.

Үүнд:

·         Өглөө эрт босохын ач тус нь эрүүл мэндэд эерэг нөлөөтэй. Шөнө сууснаас ач тус нь гурав дахин их байдаг гэнэ.

·         Толгой сэргэг, аливаа зүйлийг хүлээн авах чадвар өндөр гээд тоочоод байвал үр шим нь их юмаа.

Хамгийн чухал зүйл бол: Өглөө эрт босчихоод хүн заавал өөртөө хэрэгтэй зүйлийг хийх. Энэ нь дахиж өглөө эрт босох урам зоригийг төрүүлдэг гэж байна лээ. Тэгэхгүй хий дэмий босоод байвал дахиж босох урам зориг буурдаг гэнэ.

Ингээд эргэцүүлээд бодохоор хөгжилд хүрсэн орны хүмүүсийн ихэнх нь өглөө эрт боссон байдаг юм билээ. Хөгжил өөд тэмүүлж, амжилтанд хүрэхийн тулд залуусаа бүгдээрээ өглөө эрт босч заншиж, шинэ шинэ зүйлийг бүтээхийн төлөө урагшлая. 04 цагт босч чадахгүй юм гэхэд 06 цагт босвол зүгээр байхаа.

Сэтгэгдэл:


Ugluunii hun gj yamar nom bdiin be? Zohiolch n hen be? Ubshnaar bn neted bgaa bol uu? ирмэх
Бичсэн: Зочин цаг: 03:59, 2015-01-27 | Холбоос | |


өглөө эрт босох сайхан. би тогтмол 10цагт унтаад 7цагт босдог. босоод усандаа ороод өдөр идэх хоолоо хийгээд ажил руугаа тайван алхаж явахдаа өдөр хийх зүйлээ төлөвлөдөг. өглөөний хүн номыг уншаад тэндээс олон зүйлийг олж авсандаа баяртай байдаг. хамгийн гол нь жоохон хичээх хэрэгтэй
Бичсэн: Зочин цаг: 10:57, 2012-09-18 | Холбоос | |


ZUvlumj
Hamt olnooroo naizuudaaraa ugluunii hun l bolku bol hetsuudee баярлах.
Бичсэн: zochin цаг: 09:22, 2012-07-09 | Холбоос | |


bi torolhiiin oglooonii hun
баярлах ene nomiiig l buren erheer n unshaad oorchlogdsn humuucs mas olon bdag um bileeeeeeeeeeeeee
Бичсэн: Зочин цаг: 14:14, 2012-01-04 | Холбоос | |


Bi ene nom enteriing unshaagui... Zugeer l ooroo ooroorooo ogloonii hun bolood 2 jil olj baigaa yum baina ...Ogloonii hun nomiig unshaad bugd ogloo bosoh heregtei gewel bas tuilshral...Bi bol ugaasaa noirond muu uchir har bagaasaa l UGLUUNII HUN BOLSON....Odoo ch hewere....Tegeed hamgiin gol ni OGLOO ERT BOSCHOOD KINO UZED BAIWAL yamarch hereg baihgui,,,,,,,
Бичсэн: Zuu цаг: 08:18, 2011-02-27 | Холбоос | |


Bahdal
Ovoo huurhun bichdeg huu ba.Bicheed bai.Amjilt гоё шүү
Бичсэн: tom hun (зочин) цаг: 18:22, 2010-11-03 | Холбоос | |


Өдрийн ачааллаа даахгүй орой болохыг л хүлээдэг болж хэлээ гаргах
Бичсэн: Чойрын Хүү цаг: 17:19, 2010-11-03 | Холбоос | |


shar shywyy Baharhal
Бичсэн: Зочин цаг: 17:10, 2010-11-03 | Холбоос | |


одоо надад бол орой л хурдан болоосой сайхан унтах юмсан гсн хүсэл байна шд. өглөө болохоор нь дахиад л орой болоосоо гээд л кккккккк хэлээ гаргах
Бичсэн: Бахархал цаг: 14:25, 2010-11-03 | Холбоос | |


saihan bichleg bna,ogloo ert bosood bvh ajlaa amjyylah,mandah nariig harah saihan shvv,gehdee tsag ashiglaht holbogdwol olon talt bh,manai neg nz odor ni yntaad oroi ni tolgoi ni sergeg bdg genelee,zarimdaa oroig hvleej oroi l hiih ajliinhaa ard garah ve ch bas bii,tegeher hvn hvnii ontslog hamat yum shig,odor oroi ni hamaq zvgeerl tolgoi tsag 2iig zohitsyylah l heregt yum shig эргэлзэх
Бичсэн: Garin цаг: 13:29, 2010-11-03 | Холбоос | |


Өө тиймүү Дамдинсүрэн гуайг багш өглөө л сэрдэг байсан гэсэн. Шөнө нь бүр унтдаггүй байсан байх нээ. хэхэ. Амаахай76-гийн бас нойр нь хүрдэггүй байх нээ тэгвэл...
Бичсэн: Turbold цаг: 22:48, 2010-11-02 | Холбоос | |


хийж буй зүйлдээ үнэн сэтгэлээсээ дурласан хүн л өглөө эрт босдог нь угаасаа жам ёсны юм. Учир нь тухайн хүний хийж бүтээх тэмүүлэл нь дотроос нь хатгаад ирэхээр өглөө хурдан болоосой гэж боддог. Тэгээд эртхэн сэрж аваад л хийж байгаа зүйлээ бариад авна ш дээ. Дамдинсүрэн гуайн нэгэн дурсамжинд зохиолоо бичнэ гэхээр шөнө нойр хүрдэггүй гэсэн утгатай зүйл байсныг би хүүхэд байхдаа уншиж байсан.
Бичсэн: amaahai76 цаг: 21:30, 2010-11-02 | Холбоос | |


Ogloonii hun
Amidralaa oorchlomoor bwal, cagiin nooctei bolmoor bwal, iluu ur buteeltei hun bmaar bwal, ert bosoh heregtei n garcaagui yum blee.
Бичсэн: Зочин цаг: 09:06, 2010-11-01 | Холбоос | |


гоё шүү
Бичсэн: upshot_gp цаг: 13:35, 2010-10-31 | Холбоос | |


Өглөө эрт сэрж болж байгаан. Хамгийн гол нь тэр хугацааг л зөв ашиглах нь чухал юм шиг байгаан. Хийх юмгүй бол буцаад унтаад л наасан. ход ход
Бичсэн: Turbold цаг: 18:53, 2010-10-30 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax