2011-10-09
Багын найз Заяа

Хүүхэд байхын л хөхөрч инээж явдаг, хаанаас нь ч харсан хав дөрвөлжин, булчин шөрмөс нь зангирсан, харин сэтгэл нь уян зөөлөн өглөөний цэлмэг тэнгэр шиг тийм л цайлган хүндэт найз минь Завхан аймгийн Улиастай суманд аз жаргалаар дүүрэн амьдран сууна.

Агуу Баабар гуай багын найз Зоригоогийнхоо тухай бичсэн нийтлэлийг саяхан нюс.мн сайтаас уншиж байснаа тодхон санаж байна. Аливаа зүйлд сэтгэл хангалуун, ямар нэгэн зүйлд шунан илүү санахгүй, болж бүтэж амьдрах, хүсэл сонирхол хоббигоо хөгжүүлэнгээ сайхан амьдарч буйг тэрхүү нийтлэлээс та бүхэн уншсан бизээ.

Харин би энэ удаа өөрийн багын найзынхаа дэврүүн хүсэл эрмэлзэл, эцэг болсон эр хүний үүрэг хариуцлагаа ухамсарлаж байгаа байдал, аливаа зүйлд хандах хандлага, амьдралын төлөөх ширүүн тулаанд бууж өгөхөөргүй тулан зогсож байгаа талаар цуцасхан бичихийг чадан ядан хичээнэм.

Хүний амьдрал гэдэг адилгүй, хувь тавилан гэдэг ижилгүй. Хүүхэд байхдаа инээж баясч, хамт тоглож, нэг ангид тохой нийлүүлэн зэрэгцэн сууж байсан найз маань саяхан үрийн зулай үнэрлэн энэ хорвоод эр хүн болж төрсөн хувь заяаныхаа нэгэн жаргалыг эдлэн голомт залгах хүүтэй болж, баяр баясгалантайгаар хоёрхон өдрийн томилолттой нутагтаа очсон намайг угтан золгон хэсэг зуур ярилцлаа.

Сургуулиа төгсөөд удаа ч үгүй, аав ээжийн өврөөс арай ядан цухуйж байгаа бидэнд амьдрал гэдэг нэг ёсондоо сурлагын дүн бус амьдралын дүн тавиад эхэлжээ. Арван жил, оюутан байх үедээ онц сурах амархан, харин амьдрал дээр онц сурах амаргүй. Онц сурахын тулд хичээж хөдөлмөрлөх, сэтгэл зүрхнээсээ аливаа зүйлд чинхүү сэтгэлээр хандаж байх хэрэгтэйг эрдэмтэн багш нарын маань сургаал одоо л бидэнд үнэлж барашгүй, нөхөж болохгүй “онц сурах хичээл” эхэлснийг сануулж байх шиг.

Аав болоод хүн чинь олон зүйлийг бодож эхэлдэг юм байна. Эхнэр хүүхдээ өвчин зовлонгүй, идэх хоол, өмсөх хувцасаар дутаахгүй хүн шиг байлгахыг хичээж, мөнгө төгрөг олох аргыг бодож эхэлдэг тухай ний нуугүй Заяа маань ярьлаа.

Залуу хүмүүст аливааг даван гарах сэтгэлийн тэнхээ, ялан дийлэх, шантрашгүй тэмцэх ир зоригийг залуу насанд л бурхан бидэнд өгсөн гэлтэй. Зориг шийдмэг хөдөлж байгаа найзыгаа хараад бахархах сэтгэл төрснийг нуух юун.

Эхнэр нь энэ жил Их сургуулиа төгсөх учраас өдөр нь өөрөө хүүхдээ хараад орой нь ажил хийж амьдралаа залгуулаад амьдраад байна даа найз чинь гэлээ.

Бүр болоогүй мань хүн Аймгийн засаг даргын аймгаа хөгжүүлэх сонгуулийн мөрийн хөтөлбөртэй нэгд нэгэнгүй танилцан, одоогоор хийгдээгүй ажлыг нь хийж гүйцэтгэж болох талаар өөрөө санаачлан төсөл бичин засаг даргын үүдийг сахин сууж байгаад төслөө танилцуулсан гэнэ. Харин засаг дарга уншиж үзээд жоохон засаад ир. Хэрэгжүүлж болох талын юмыг мань хүнд  хэлсэн гэнэ.

Хүн гэдэг хөдөлж, хөлсөө гаргаж байж сайхан амьдарна гэж хөгшчүүл сургадаг шүү дээ. Тийм зан багын найз Заяад маань харагдаж байна лээ. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төслийн уралдаанд “Тахианы ферм”-ийн аж ахуй байгуулах төсөл бичсэн нь шалгарсан гэнэ. Гэвч банкнаас зээл авах гэсэн боловч барьцаа хөрөнгө байхгүй тул зээл олгохгүй гэх хариуг өгчээ. Хүсэл байхад хясал байдаг хорвоо хойно бас нэгэн шалгуур миний найзад тавьжээ. Банкны хувьд хичнээн сайн хэрэгжүүлэх боломжтой төсөл байлаа гээд барьцаанд авч үлдэх зүйлгүй бол зээл өгнө гэдэг гонж.

Гэхдээ найз маань бууж өгөхгүй шинжтэй. Ямар  ч байсан энэ төслөө хэрэгжүүлнэ гэсэн өөртөө бат итгэлтэй өнгө аяс, ярьж байгаа дуу хоолойноос нь илт мэдрэгдэж байгаа нь сонсоход бахдалтай.

Баабар гуайн багын найз Зоригоогийн хувьд амьдрал нь тогтчихсон хувийн хобби болох хөлбөмбөгийн ороолт цуглуулах ажил, Ардчисан намаа орон нутагтаа нэг ч болсон удаа ялуулах зорилготой амьдарч байгаа бол миний найз Заяагийн хувьд залуу насны эрч хүч, ирэлсэн тонгорог шиг хурц ухаан, хийх гэхээр хясаад байдаг хорвоотой тэмцэхэд бэлэн байгаа хатан зориг, хагалж болохгүй сэтгэл, хайр татам хүүхдийнхээ төлөө гэх сэтгэлтэй байгаа нь Зоригоогоос өөр мэт санагдана.

Эвшээсэн Барын амруу гараа хийх, архирч байгаа Арслангийн амруу гараа хийхэд ялгаагүй л гараа тас хазуулна. Тэнэг хүн бар, арслангийн амруу гараа хийдэггүй юм. Тэмцэж ялахын төлөө яваа хүн яахаас ч буцахгүй араатнаас ч айхгүй болдог юм. Яагаад гэвэл амьдрал бол зүгээр нэг жүжиг биш жүжиглэн тоглохдоо тэмцдэг шийтгэл аятай санагдана.

Залуус бидэнд одоогоор мөнгө төгрөг хомсхон байж болно. Энэ бол юу ч биш олдож л таараа. Харин мэдэхгүй чадахгүй гэх унхиагүй сэтгэл, мэдэмхийрч хэнээтэх дээрэнгүй авир, өөрийн амрыг ирэн хэвтэх залхуу зан, бусдын хөдөлмөрийг шулан мөлжин амьдрах амьдрал зохихгүй мэт. 

Тиймээс залуусаа миний багын найз Заяа шиг байхыг уриалмаар байна. Хоосон гэж хорвоог мөрөөдөж байхаар нүдэндээ харагдтал сайхан зүйлийг төсөөлөөд түүнийхээ төлөө тэмцэх тэмцэл залуус бидний өмнө иржээ.

Оюутан байхдаа ямар нэгэн аргаар онц авдаг дүнгийн төлөө биш, одоо амьдарч байгаа нийгэмдээ Онц дүн авахын төлөө тэмцэх тэмцэл эхэлжээ...

Багын найз Заяадаа аз жаргал хүсье. Үүнийг уншиж байгаа Заяа шиг олон найз нартаа бас амжилт хүсье. Үүнийг хараахан унжиж амжаагүй байгаа Заяа шиг болох гэж байгаа найз нартаа амжилт хүсье.

Арслан, Барын амруу гараа хийхээс битгий ай. Алдахаас яах гэж айх юм. Бидэнд нас байна, цус байна.

 

Twitter id: www.twitter.com/turbold7
Сэтгэгдэл:


амжилт
ө мэнд залуу хүүнд юм бодогдуулхар байна.заяад аз жаргал ажлын амжилт хүсе
Бичсэн: бахытбек (зочин) цаг: 17:11, 2012-05-24 | Холбоос | |


Ганаа: Баярлалаа,

Upshot: Баярлалаа,

Hello: Таны шүүмжлэлийг хүлээж авч байна. Гэхдээ нэрээ нууцалсан хүн юу гэж ч шүүмжилж чаддаг. Үнэндээ тэр өөрийгөө шүүмжилж чадахгүй болохоороо л хэн нэгнийг шүүмжлэх гэж хичээдэг. Анхааралтай уншиж шүүмж бичсэн баярлалаа,

Maniac: Баярлалаа, Хичээнээ, миний блогийг уншин сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа.
Бичсэн: Turbold цаг: 01:13, 2012-03-05 | Холбоос | |


Sain uu?
Goy bichjee. Chamaar baharhaj baina oshoo iluu ihiig hiij buteegeerei amjilt! алга ташилт
Бичсэн: Maniac цаг: 23:15, 2012-02-19 | Холбоос | |


hello
hi-tai sanal neg bnaa shuumjlelig harin huleej avch bj aguu baabar shigee bichne shdee nzaa
Бичсэн: Hello (зочин) цаг: 09:24, 2012-02-05 | Холбоос | |


Арван жил, оюутан байх үедээ онц сурах амархан, харин амьдрал дээр онц сурах амаргүй...
Арслан, Барын амруу гараа хийхээс битгий ай. Алдахаас яах гэж айх юм. Бидэнд нас байна, цус байна.
Сайхан хэлжээ. Амьдрал ч гэсэн Төрөө гуайд онц тавинаа хараарай. ярзайтал инээх гоё шүү
Бичсэн: upshot (зочин) цаг: 10:40, 2011-10-21 | Холбоос | |


amjilt hvsey
vneheer saihan niitlel bolson bn. setgvvlch hvnii nvdeer harahad zadgai bichleg gj vvniig heldeg yum. turuuduu amjilt hvsey iim goy niitlel bichdeg gj bas medsengvi yawjee. ilvv ih zuileer uuriiguu hurtslaarai chamd ireedvi bn. bagaasaa ehelsen yum negen tsagt amjilt awchirnaa dvv mine bayr hvrgey
Бичсэн: ganaa (зочин) цаг: 18:42, 2011-10-15 | Холбоос | |


Та бичлээ, би хариулъя
Сэтгэгдэл үлдээсэн та бүхэнд баярлалаа.

hi:Энд Зөвхөн ганцхан хүний тухай бичээгүй гэдгийг анхаарч унших хэрэгтэй байх. Нийт залууст хандсан болно.

Үнэхээр таалагдлаа: Ойлголоо. Баярлалаа.

Багийн найз зоригоо: Миний хувьд нийтлэлдээ залуу хүн зүгээр суух бус, аливааг санаачлан оролдохыг хичээж бичсэн юм. Багийн найзтай холбож уншсанд чинь баярлалаа.

Одхүү: баярлалаа. Миний бичсэн зүйлийг хүн уншаад юм ойлгож байгаад нь баяртай байна.

Бямбаа: Баярлалаа.
Бичсэн: Turbold цаг: 11:28, 2011-10-15 | Холбоос | |


Бусдыг ойлгож чаддаг хүн бурхан байдагаа гэж. Үнэхээр сайхан нийтлэл болжээ.
Бичсэн: byambaa (зочин) цаг: 17:07, 2011-10-10 | Холбоос | |


Багын найз Заяад нь аз жаргал хүсье. Сайхан бичлэг болжээ. Залуу хүн санхүүгийн асуудалтай байж болно Харин залхуу байж болохгүй гэсэн үгтэй агаар нэгэн санагдлаа.
Бичсэн: Одхүү (зочин) цаг: 16:35, 2011-10-10 | Холбоос | |


Bagiin naiz zorigoo
Baabariin "Bagiin naiz Zorigoo" niitleliig unshsan l da. Ter niitleliin huvid naiziinhaa tuhai gej bichiheesee iluuteigeer humuus dajgui amidraad bolood l baina, bur tsaashlaad 90 onoos hoish amidral mash ih deeshilsen (ardchilsan huchniihnii avchirsan ardchilliin achaar) gesen utgiig gargaj uguh gsen ni ilt baisan.
Бичсэн: mm (зочин) цаг: 15:20, 2011-10-10 | Холбоос | |


Үнэхээр таалагдлаа
Сэтгэлд юм бодогдуулахаар байна. Дахин дахин нийтлэл бичиж залуусаа зөв юманд уриалж байгаарай. Амжилт баярлах
Бичсэн: Naraa (зочин) цаг: 13:18, 2011-10-10 | Холбоос | |


hi
Gehdee het ih todruulaad bichchihjee. ner usig n bish ymaa gehed nariin shiriin zuiliig ingej delgeruuleh hereggui bh aa!!!
Бичсэн: Зочин цаг: 17:02, 2011-10-09 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax