2011-06-27
Ариухан байгаасай

Шүлэг бүхэн жигүүрлэж чиний зүрхэнд шивнээсэй

Шүүдрийн мөнгөн дусал шиг тийм л ариухан байгаасай

Мөндрийн асгарах ширүүн ширхэг шиг

Мөнх тэнгэрээс бороо орох шиг

Мандаж гарсан нар шиг

Мартагдашгүй зүгээр л тийм ариухан байгаасай

Хуурын чавхдас шиг уянгалаг

Хуучрын хөг шиг намуухан

Хурмастын цагаан цас шиг

Хувирч өөрчлөгдөхгүй тийм ариухан байгаасай

Намуун үдшийн яаруухан дурсамж шиг

Ятгын солгой эгшиг шиг

Яаж ч хориглоод дийлдэшгүй сэтгэл шиг

Яг л тийм ариухан байгаасай

 

Сэтгэгдэл:


Aagii Lh: Өөрийн блогтоо хүний бичлэг оруулахгүй байхыг хичээдэг.

Зочин: Хэн нэгэнд л зориулсан байх. Гэхдээ хэнд гэдгийг нь санахгүй юм. хэхэ
Бичсэн: Turbold цаг: 01:09, 2012-03-05 | Холбоос | |


хэн нэгэн бүсгүйд зориулсан юм болов уу....... их сайхан бичсэн байна. Passive байдлаар. гоё шүү гоё шүү
Бичсэн: Зочин цаг: 14:21, 2011-09-02 | Холбоос | |


goy boljee. ta uuruu bichsen ymu?
Бичсэн: agii lh (зочин) цаг: 17:57, 2011-07-31 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax