2011-04-04
Хаврын синдром буюу 4 дүгээр сарын 4

Өөртөө итгэлтэй хүн бүхнийг өөрчилдөг.

Хавар болоод зарим нэг залуусын сэтгэл зүрх нь нилээдгүй өвдөж шаналж байгаа сурагтай. Сэтгэлдээ нартай, хүсэл тэмүүлэлтэй, баяр баясгаланг мөрөөддөг залуу улсууд тэгэлгүй л яахав. Хавар чинь өөрөө хайрын улирал юм гэсэн ш дээ. Ход ход. За энэ хаврын улирал, хаврын хам шинж (синдром) энэ тэр яахав ирдэг жамаараа ирээд л ээлжлэх дөрвөн цагийн аясанд солигддог ёсоороо өнгөрөн хөврөх нь зүй ёсны зүйл шүү дээ. Тийм болохоор тэр өвдөж зовоод байгаа нөхдүүд жоохон тайван байх хэрэгтэй шүү. “Аливаа зүйлд сэтгэл хөдлөлөөр хандаад алдав” гээд хөөрхөн захиас бичээд амжвал том толгой гаргасан гээд зэмлүүлэх юм болчихгүй байгаадаа. 

Гол асуудал

Өнөөдөр 4 дүгээр сарын 4-ны өдөр. Би энэ өдрийг мартдаггүй юм. Яагаад гэхээр энэ өдөр миний хүндэлж, биширч явдаг хүний энэ ертөнцөд хүн болж төрсний нэгэн баяр жаргалтай, хэзээ ч үл мартагдах гэгээн дурсамж, хайр гэх нандин ариун зүйлийн илэрхийлэл гэрч нь болсон хуримаа хийсэн өдөр нь. Тэр хүн бол олон хүний сэтгэл зүрхэнд тод үлдсэн зүйлийг бичиж, үйл хөдлөл, хийж байгаа зүйлээрээ бусдыг манлайлсан хүн гэж би боддог юм. “Хөлөөр нэг хөглөрөх алт” нэртэй номыг нь уншаад хөдөлмөр хүнийг бүтээдэг болохыг ойлгож, хөлс хүчээ шавхаж аливаа зүйлд сэтгэлээсээ хандах нь ямар чухал болохыг өчүүхэн усаар дүүрсэн тархи минь тэр үед бага зэрэг ойлгох шиг болсон. Мөн тэгээд анх удаагаа уншиж байгаа номноосоо өөрт хэрэгтэй гэсэн үгсийг бичиж тэмдэглэн амьдралдаа мөрдөхийг хичээдэг болсон билээ.

Тэр хүний хэлсэн үг бүхэн нь хүнд урам хайрласан. Хөдөлмөрлөсөн, толгойгоо ажлуулсан, сэргэлэн зан гаргасан хүмүүс л түүхийг бүтээх учиртай гэсэн утга санааг илэрхийлсэн байдаг нь гайхамшигтай санагддаг. Мөрөөдөл бий бол залуу нас гэдэг жинхэнэ амьдрал. Сэтгэлдээ мөрөөдөл тээн явагч хүмүүс л түүхийг бүтээдэг. Мөрөөдөл гэдэг хорвоо дэлхийг хувирган өөрчлөх хүч юм. Мөрөөдөл хүнийг төлөвшүүлдэг. Залуу нас гэдэг өөрөө мөрөөдөл гээд мөрөөдөл гэдэг зүйлийг маш олон янзаар тодорхойлон түүнийхээ төлөө тэмцэж чадсан хүн. Тэмцээд ялж чадсан хүн. Энэ хүн бол Солонгосын нэрт бизнесмэн, сурган хүмүүжүүлэгч Ким Ү Жүн юм.

Энэ өдөр бол маш олон зүйлийн эхлэл тавигдаж буй өдөр гэж бодогдоно. Ичээндээ өвлийн улирлыг өнтэй давсан амьтад хөдөлгөөнд орж ичээнээсээ гарч, олон сар тээсэн үр удмаа үлдээх нэгэн баяр тохиож буй гэрэлт өдөр, шинэ зүйл эхлэн буйг илтгэсэн ханш нээгдэж буй олон учрал тохиол бүрдсэн өдөр. Тиймээс л та энэ өдрийг сонгож заяаныхаа ханийг өөрийн болгосон биз...

Таны номон дээр “Юм бүхнийг зорилготой хийж бай, та өөрөө өөрийнхөө хувь заяаныхаа эзэн гэдгээ хэзээ ч бүү март” гэж бичсэн байдаг. Би энэхүү өчүүхэн нийтлэлийг таныг дурсан, танд баярлаж, таныг эхнэртэйгээ хуримаа хийсэн баярт өдрийг санан, танд баяр хүргэх гэж бичиж байна. Та гэхдээ миний бичсэн энэ зүйлийг хэзээ ч уншихгүй гэдгийг би бас мэдэж байна. Гэхдээ л эндээс би нэг зүйлийг ойлгож байна. Хөдөлмөрлөсөн, хүнд урам зориг хайрласан хүн хэзээ нэгэн цагт дурсагддаг гэдгийг ухаарч сууна. Та хэн ч биш байсан бол хэн ч таныг дурсахгүй шүү дээ. “Тиймээс хүн өөрөө өөрийнхөө хувь заяаныхаа эзэн гэдгээ хэзээ ч бүү март” гэдэг энэ үг тань өөрийнхөө хувь заяанд итгэдэг олон мянган залуусын сэтгэлд оч болон гялалзан асна гэдэгт итгэж байна. Сохор аз гэж хэзээ ч байдаггүйтэй адил хөдөлмөр хүнийг бүтээдэг гэдэг үнэн шүү.

 

Оролдож ер үзээгүй байж огт хийх боломжгүй гэж хэлэх нь жинхэнэ тэнэгийн шинж. Та бол залуу хүн. Анхдагч байхтун. Анхдагч байна гэдэг амьдралын жинхэнэ зам. Алдаж эндэж, дурлаж байгаа залуус өөртөө итгэлтэй, хайртай хүндээ хайраа илчил, чиний амнаас чинь алт унах гээд байна уу? Ер нь унасан ч яадаг юм. Алт чухал уу? Хайр чухал уу? Яс юман дээр ................ чухал.

Хаврын буюу хайрын хамж шинжээр өвчилж байсан Ким Ү Жүн болон бусад дурлал, хүсэл мөрөөдөлдөө шатаж байгаа хүн бүрт зориулав.

Сэтгэгдэл:


Onoodor bol 2012.04.04 nii odor hehe
Hehe bi onoodor sanaandgu baij baigad eniig olj unshlaa yg 2012.04.04 bolj bna gehdee hedhen minutiin omno 4 sariin 5n bolchloo ярзайтал инээх goy sanagdaj bnshuu yamar neg uchirtai bolood bi uuniig yg ene odor olj unshsan baihaaa инээх
Бичсэн: Oogii (зочин) цаг: 00:05, 2012-04-05 | Холбоос | |


яасан ч схан бичлэгэв...
Бичсэн: luna цаг: 17:39, 2011-04-12 | Холбоос | |


Миний хувьд аливаа зүйлд анхдагч байсан нь хождог. анхдагч байсан хүн номер нэг байхын төлөө тэмүүлдэг гэж санадаг юм. Гэхдээ юм бүхэн олон талтай гэдэг шүү дээ. Хэн бүхэн өөр өөрийнхөө харж байгаа өнцгөөс л тайлбарлах байх.
Бичсэн: Turbold цаг: 01:13, 2011-04-05 | Холбоос | |


Анхдагч байх ёстой юу эсвэл номер нэг байх ёстой юу гэдэг дээр би эргэлздэг. Учир нь хэдэн жилийн өмнө бол ямар нэгэн бизнес дээр, тухайлбал Кока Кола ундаан дээр анхдагч байж болох байлаа. Харин одоо монголд анхлан бизнес эхлэхэд туйлын хэцүү. Харин монголд ороод ирчихсэн бизнес дээр номер 1 байх эсэх асуудал нээлттэй гэж боддог.
Бичсэн: amaahai76 цаг: 00:42, 2011-04-05 | Холбоос | |


Haku: Баярлалаа. Алт, хайр энэ тэрийг хувь өөрсдөө бодоод л ойлгоход болох байхаа.

Зочин: Баярлалаа ярзайтал инээх

Код Код: Таниас ч их юм сурсан шүү. Хаха.

Гуйлгачин: Таны хувьд АЛТ чухал байхаа. мөн тэр ойлгомжтой энэ тэрийг өөрсдийн өнцгөөс харж ойлгосон дээрээ.

Зочин: Бусдад таалагдах гэж хааяа ч гэсэн битгий амьдраач л гэж хэлмээр байна. баярлах
Баян хүн: хэхэ. Би мэдэхгүй юм байна.
Бичсэн: Turbold цаг: 23:43, 2011-04-04 | Холбоос | |


Өөртөө итгэлтэй байж байгаад тэнэг зан гаргасан хүн өөрчилж чаддаггүй гэсэн. ene odoo yu gsn ug bee shal oilgomjgui ym
Бичсэн: ãóéëãà÷èí áàéíà: (зочин) цаг: 22:45, 2011-04-04 | Холбоос | |


Алт, хайр чухал
Яс юман дээр аль аль нь чухал шүү дээ. Kod kod

Өөртөө итгэлтэй байж байгаад тэнэг зан гаргасан хүн өөрчилж чаддаггүй гэсэн. khod khod.
Бичсэн: Баян хүн (зочин) цаг: 20:26, 2011-04-04 | Холбоос | |


Өөртөө итгэлтэй хүн бүхнийг өөрчилдөг> ene ug yostoi taalagdlagsangui ee
Бичсэн: Зочин цаг: 20:13, 2011-04-04 | Холбоос | |


kod kod
.........Ер нь унасан ч яадаг юм...ãýõäýý ë... Алт чухал уу? Хайр чухал уу? Яс юман дээр ...ÀËÒ...ëë.......... чухал. øäýý
Бичсэн: ãóéëãà÷èí áàéíà: (зочин) цаг: 20:10, 2011-04-04 | Холбоос | |


kod kod
bi Kim u jun baina. cain bn minii huu ahaasaa sain yum surch aw.......................kod kod инээх инээх инээх инээх инээх инээх инээх
Бичсэн: Зочин цаг: 20:08, 2011-04-04 | Холбоос | |


goy bolson bn.amjilt husiy ирмэх
Бичсэн: :) (зочин) цаг: 08:57, 2011-04-04 | Холбоос | |


neg talaasaa alt bhgui bol hair irkul bolwuu gehdee buruu bodoj ch baij magadgui l de xod xod (ineedi ni hulgailaw sorry ) dont tell anyone
Бичсэн: haku (зочин) цаг: 00:39, 2011-04-04 | Холбоос | |


mash ih taalagdaw ярзайтал инээх
neeree setgel hodloloor yumiig shiidej bolku shu
Бичсэн: haku (зочин) цаг: 00:37, 2011-04-04 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax