2011-04-18
Шалгалт чухал уу?

Энэ талаар бичих болсон шалтгаан бол тун удахгүй сургуулиа төгсөх гэсэн чинь өгч үзээгүй хүний дааж давашгүй шалгалтыг өгөх гэж байгаа юм шиг сонин содон зүйлийг хэлж яриад, бүр хичээл болгон дээр захих юм. Заримдаа нэг зүйлийг олон сонсохоор залхдаг шиг би лав хувьдаа залхаж гүйцлээ. Ухаан орсон цагаасаа л бараг шалгалтанд орсондоо. Гэтэл тэр төгсөлтийн шалгалтаа энэ орчлон хорвоо дээр байхгүй цорын ганц шалгалт мэтээр хүнд хэцүү гээд л үглэх юм. Бүгд түүнийг чинь даваад гарсан байхад бид болон би яагаад даваад гарч чадахгүй гэж. Тэр шалгалтнаас чинь айх болж байна уу?

Үгүй ээ...

Яс юман дээр бол амьдрал тэр чигээрээ л шалгалтуудын цомирлог шүү дээ. Бид аливаа нэг зүйлийг сураад, сурах гэж  байхдаа ч шалгалт л өгдөг. Тэрнээс биш хүний хийж чаддаггүй зүйл биш. Бүгд сэтгэл зүрх, сэтгэл зүйн бэлтгэл, хичээл зүтгэлийнхээ ачаар тэрийг чинь даван туулж чадна. Хэзээ ч битгий бууж өг.

Сэтгэгдэл:


одоо 1жил болчихож чухал үгүйг нь мэдсэн үү? хэхэ өгсөн хүмүүс нь аз гээд л бдаг юм блэ үнэн юм болу?
Бичсэн: Оюу (зочин) цаг: 12:58, 2012-03-20 | Холбоос | |


heheh,shalgalt ayaq goyo shdee,yag ogoh veer gedes owdood ynadagiim,yadargaat,hicheeld syyj bsnaas shalgalt ogoodl bwal dr yum shig sanagddgiiima,zaasan yumnyyydaaraa l awah bailqdee,teriig ni l eronhiid ni medej bwal tegeel bolno dooo bolno,amjilt баярлах
Бичсэн: Garin цаг: 00:40, 2011-04-24 | Холбоос | |


хийгүй л барилдах хэрэгтэй гэсэн дадидогын сээгийд лайк дарлаа..

нэг мэдхэд л төгсчишд.. дараа нь илүү чухал зүйлс ар араасаа ундраад л ирнэ.. тэр болтол нээх яаралгүй наана нь байх эхнийхээ давааг сайхан чөлөөтэйхэн шиг бас хийгүйхэн баталгаатайгаар давах нь хамгийн чухалшд..
Бичсэн: dao цаг: 12:28, 2011-04-21 | Холбоос | |


amaahai: Тэрийг уул нь мэдээд байгаан, гэхдээ л...
Dadido: Hey бүр сонин болгочих юмаа. хэхэ. Шалгалт ч чухал. Хүн бүхэн надад хэлж байнаа. Би ч чухлыг нь ухаарлаа.

Сэтгэгдэл бичээгүй ч жич хандаж хэлсэн хүмүүст баярлалаа. баярлах
Бичсэн: Turbold цаг: 02:24, 2011-04-20 | Холбоос | |


гэхдээ хэлэхгүй бол болохгүй л дээ. Төгсөлтийн шалгалт зүгээр ч нэг семистрын шалгалт биш шүү дээ. Сайн гарууд халтирсныг алыг тэр гэх вэ. Хийгүй л барилдах хэрэгтэй
Бичсэн: dadido цаг: 23:15, 2011-04-19 | Холбоос | |


гэхдээ л төгсөлтийн шалгалт гэдэг чинь тэр чигээрээ бандан тас байдаг юм даа. хэзээ ч буцааж болохгүй, бас дахиж болохгүй.
Бичсэн: amaahai76 цаг: 00:21, 2011-04-19 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax