Товчхон дүгнэлт: Хүн бүхэн амьдрахын төлөө тэмүүлдэг. Тэр тэмүүлэл бол хүний жамны ёсны ухамсарын зүйл. Агуу гүрний бодлого бол агуу л байдаг. Гэхдээ юун дээр агуу гэдэг нь бидэнд хамаагүй. Гэвч агуу нууцыг эзэмшиж чаддаг хүмүүс л агуу гүрний бодлогийг тодорхойлоход тусалдаг. Гэхдээ нууц гэж зүйл бараг байдаггүй. Учир нь хүн өөрөө механик төхөөрөмж биш учраас... Гагцхүү бусдаас ялгарах зүйл болох: өөрийн гэсэн үзэл бодол, сэтгэл зүрх, хайрын увьдастай болохоор нууцыг хадгалж чадах нь хомс байдаг. (жич: хуулбарлаагүй болно.)
.................................................................................
Өөрийн уншсан номныхоо талаар өөрт төрсөн сэтгэгдлээ бусадтай хуваалцах гэж байгаадаа таатай байна. Энэ номыг гартаа бариад нүд салгахгүй, номондоо өөрөө ороод хэдэн цаг уншсан ч уйдахгүй, сонирхолтой санагдсан. Бүр шалгалт энэ тэрийг хүртэл тийм ч чухал биш зүйлд тооцон уншсан шүү.
Оросын Холбооны Улсыг дэлхийд аль аль талаараа тэргүүлэгч гүрэн гэдгийг хүн бүхэн мэдэх бизээ. Тэгвэл бас Орос орон өөрийн гэсэн томоохон тагнуулын алба биш армитай гэдгийг энэ удаад нууц биш байдлаар эрхэм хүндэт блог уншигчид та бүхэнд тэмдэглэн хэлмээр байна.
Манайх Орос шиг тийм байж чадах болов уу? Би лав хувьдаа Эргэлзэж байна. Гэхдээ энэ их байгалийн баялаг тагнуул, туршуулаар мөрдөгдөж байгаад бусдын гарт, тэдний эрх ашгийн төлөө үйлчлэхгүй байгаасаа гэж сэтгэл багахан эмзэглэж сууна.
Тийм баталгаа үнэхээр байхгүй. Учир нь тагнуулчид бол ямар ч нууцад нэвтэрч чадах шидтэнгүүд. Биднийг хараад зүгээр л уншиж байгаа. Тэр битгий хэл утсан хүүхэлдэй аятай биднээр тохуурхаж байгаа. Биднийг хараад хөөрхийдөө гээд инээд алдан цаанаа өхөөрдөж байгаа. Бидний өөрсдөө ч бараг мэдэхгүй зүйлийг биднээс хэд дахин илүүтэйгээр тэд мэдэж байгаа. Энэ бол нууц биш. Энэ бол энэ хорвоо дээр байдаг үнэн. Тэр бол үл үзэгдэгч хүн. (Их л санааширсан байдалд оров.) Таны бүх ойр дотны хүмүүсийг чинь мэдээд зогсохгүй, тэдний юу хийдэг ямар хүүхэн, ямар залуу сонирхдогийг нь хүртэл мэднэ гээд боддоо.
Нэг хүн ямар их зүйлийг мэдэж болдог. Нэг хүнээс хамаарч улсын үндэсний аюулгүй байдалд хүртэл хэрхэн нөлөөлхүйц зүйл болдог тод жишээг “Оросын тагнуулч” нэртэй номыг Америк дахинаа нэр алдар цуурайтан байгаа сэтгүүлч Пит Эрлигийн бичсэн энэхүү номонд тодоор бичсэн байна.
Номны гол баатар бол бодит хүн бөгөөд жинхэнэ л тагнуулч болох л гэж төрсөн хувь тавилантай бөгөөд эцэс сүүлд нь өөрөө хэрхэн өөрийгөө хамгаалж чадсан бодит амьдралд байж болмооргүй зүйлийг хийсэн хүний амьдралын замнал, улс гүрнүүдийн нууц бодлогийн талаар бичжээ. Миний бие уншсан зүйлээ хуулбарлан бичихийг хүсэхгүй байна. Учир нь энэ талаар тус номон дээр дэлгэрэнгүй өгүүлсэн учраас тэр.
Тиймээс үл үзэгдэгч хүн гэж ямар хүнийг хэлдэг, тэр хүний сэтгэл зүрх ямар байдаг талаар товчхон бичихийг оролдож сууна. Хүнд өөрөөс нь өөр хэн ч үнэн ч биш. Гэхдээ аз таарвал ханилсан хань, үр хүүхэд нь үнэн ч үлддэг. Тэрнээс биш бусад хэн ч бай нүүрэн дээрээ үнэнч хирнээ цаад далд санаа нь таны бодосноос хэд дахин өөр байдгийг мэдүүштэй. Нийгэм өөрөө хамтач амьдралыг сонгодог ч гэсэн үнэн хэрэгтэй тэр бол өгөөш. Таныг хүсвэл юуны ч золиос болгож болно. Тагнуулчид бол улс орныхоо төлөө өөрийгөө золиослож байгаа сэтгэл зүй, бие хүний хувьд бэлтгэгдсэн хүмүүс. Тантай хамт инээлдээд сууж байгаа найз чинь таниас салаад таны талаар итгэл бичээд, дээд шатны удирдлагадаа явуулаад байж байхыг үгүйсгэх аргагүй тийм л үл үзэгдэгч хүн.
Гэхдээ жинхэнэ тагнуулч бол Жейм Бонд шиг биш, жирийн бидэнтэй адилхан сэтгэл зүрхтэй, хүнийг хайрладаг бөгөөд гагцхүү төрийн эрх ашгийн төлөө халхавчинд байдаг үл үзэгдэгч хүн.
Жоохон газарт буулгалгүй бичсэн бол уучлаарай. Миний хувьд ийм л зүйлийг багахан ойлгосон юм.