2010-12-30
Б.Төрболдын 2010 оны онцлох 10 үйл явдал

Хүн бүхэн хуучин оноо үдэж, шинэ онтойгоо золгох гээд шаргуу ажиллаж байгаа байх. Мөн 2010 онд болсон зарим нэг чухал зүйлээ онцлохыг хүсэж байгаа байх. Миний хувьд энэ зүйлийг бичмээр санагдлаа. Хүний амьдралд онцлох зүйлүүд зөндөө л байдаг. Харин Б.Төрболд гэдэг хүний хувьд сэтгэлд тод буусан 10 үйл явдлыг онцлож байна. За ингээд миний онцолсон үйл явдалтай танилцахыг хүсэж байна. Тэгээд та бас өөрийнхөө онцлох үйл явдлыг бичээрэй.

1. “Эхлэл” нэртэй анхны бие даасан номоо гаргав. Энэхүү ном нь их сургуульд суралцах хугацаандаа эрдэм шинжилгээний илтгэл, эссэ, бодрол эргэцүүллийг эмхтгэн гаргасан бэсрэгхэн бүтээл минь болой.

2. “Парламентат ёс” Эрдэм шинжилгээний судалгааны илтгэлийн уралдаанд тэргүүн байр эзлэв. Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь Монгол Улсад байнгын үйл ажиллагаатай Парламент үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан байснаараа өвөрмөц байв. Хүмүүсийн хэлж байгаагаар бол хамгийн нэр хүндтэй оюутны эрдэм шинжилгээний хурал гэсэн. 20 жилд нэг удаа болсон. Бас шагналын сан өндөр гээд бичих зүйл их байгаа.

3. “Хуулий оюутан – 2010” ЭШБ Хуралд тэргүүн байр эзлэв. Энэ хурлыг Цагдаагийн академиас их, дээд сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулсан бөгөөд тус сургууль дээр нь очиж шилдэг оюутнуудтай өрсөлдсөн. Цагдаагийн сүр хүчийг үзүүлсэн Монголын амар тайван байдлыг хангахын төлөө амь хайргүй тэмцэх залуусыг бэлтгэдэг сургуулийн талбай дээр нь түрүүлснээрээ онцлогтой. Онцлон хэлэхэд тэр хурал маш шударга явагдсан гэж боддог юм. Бусад сургуулийн зохион байгуулж буй хуралд оролцоход заавал өөрийн сургуулийн оюутнаа түрүүлгэдэг юм.

4. “Блог” бичиж эхлэв. Өөрийн бодол санааг интернет орчин дахь хүмүүст хүргэхийг түлхүү анхааран, санал бодлоо чөлөөтэй хуваалцахыг зорьсон болно. Блог бичиж эхэлсэн минь хүмүүст өөрийн санааг илэрхийлэх том талбар болж өгсөн.

5. Хөл бөмбөгийн дэлхийн аваргийн тоглолтуудыг бараг алгасалгүй шууд үзэв. 4 жилд ганцхан удаа зохиогддог Дэлхийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнийг бүтэн сарын турш шөнийн амьдралаар амьдарч, найз нөхөдтэйгээ хааяа пиво ууж наргиж өнгөрүүлэв. Амарсан шиг амрав.

6. “Хууль дээдлэх ёс” сэтгүүлд анхны нийтлэлээ нийтлүүлэв. Монголын Хууль Зүйн салбарын хамгийн шилдэг сэтгүүлд өөрийн нийтлэлээ нийтлүүлсэн нь миний хувьд нэр төрийн хэрэг байв.

7. Шүлэг бичдэг болов. Хайр сэтгэл гэдэг хүнийг өөрчлөх юмдаа. Тэр дундаа хайрлаж байгаа зүрх чинь хол бол бүр хүнийг их ухааруулдаг, шаналгадаг юм шиг байгаан. Түүнд зориулж маш их хайрын шүлгийг бичсэн. Тэгэснээрээ зүгээр сэтгэлийн шархтай л эцэс сүүлд нь инээгээл урагшаа явахаар үлдэв. Ход ход.

8. “Ногоон давалгаа” клубын удирдах зөвлөлийн дарга болов. Энэ бол амбиц хөөсөн зүйл биш бөгөөд байгаль орчны төлөө сайн дураараа ажиллахыг хүссэн чин сэтгэлийн илэрхийлэл байв. Дараа жилийн хийх гол ажлуудынн нэг нь яах аргагүй байгаль орчны талаар өөрийн чадах хэмжээндээ хүртэл ажиллах.

9. “Шилдэг судлаач оюутан” Завхан аймгийн Залуучууд оюутны хөгжлийн төвөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Эрдмийн мөнгөн оргил” шилдэг оюутан шалгаруулах ёслолын арга хэмжээний шилдэг судлаач оюутан болов. Бас л нэр төрийн хэрэг юм болов уу доо. Миний өчүүхэн чадварыг үнэлэж шагнаж байгаа нь.

10. "МУИС-ийн шилдэг оюутан", "МУИС-ийн Хууль Зүйн Сургуулийн шилдэгийн шилдэг оюутан" болов. 2010 он амжилт бүтээлээр дүүрэн жил байлаа. Сэтгэл хангалуун байна. Одоо сургуулиа амжилттай төгсөөд Монголын төлөө зүтгэхийг хүсэж байна. Сэтгэл санаа, урам зориг, итгэл найдвар бэлэглэж байсан бүх хүмүүст баярласанаа чин сэтгэлээсээ илэрхийлье.
2011 онд бүх хүмүүст амжилт бүтээл, аз жаргал, эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе. Шинэ оноо сайхан угтаарай.

  ХӨГЖИЛ ДЭВШИЛД ХАМТДАА

Сэтгэгдэл:


Shan niitlel bna, setgeliin sharhtai uldsen n jaahn tm yum bna kk
Бичсэн: Gaaya цаг: 19:58, 2012-10-16 | Холбоос | |


amjilt
goe blog bnaa. Tsaashdaa iluu ihiig hiij, buteegeerei
Бичсэн: enkhee (зочин) цаг: 23:20, 2012-04-12 | Холбоос | |


amjilt
and bol uneeheer mundag bn aa
Бичсэн: davaa (зочин) цаг: 18:09, 2011-08-01 | Холбоос | |


Илтгэлээ тавих боломжгүй ээ. Харин чи PDF-ээр авч уншиж болноо хө. Миний хувьд мэтгэлцэх, зөвшилцөх дуртай, бас ойлголцох.
Бичсэн: Turbold цаг: 20:02, 2011-02-27 | Холбоос | |


Парламентат ёсны тухай илтгэлийг чинь уншиж үзмээр байна. Энэ боломжтой юу?..Би өөрөө Парламентын засгийн эсрэг байр суурьтай хүн...Мэтгэлцэх асуудал гарвал бие биенээсээ суралций...Илтгэлээ тавих боломж байхгүй биз?
Бичсэн: Zuu цаг: 11:51, 2011-02-27 | Холбоос | |


seegii: Negniigee medej baildaa. hehe

MInjee: Bayarlalaa баярлах

Dadido: Hehe bodoj uzmeer l sanaa bn. Ontsgui ym bichiheer chin bas muuhai shdee.
Бичсэн: Turbold цаг: 15:01, 2011-02-26 | Холбоос | |


эсхүл 10 аас бусад нь онцгүй үйл явдлууд уу
Бичсэн: dadido цаг: 19:34, 2011-02-25 | Холбоос | |


ер нь онцгүй арван үйл явдлаа бичээч сонирхолтой байна
Бичсэн: dadido цаг: 19:33, 2011-02-25 | Холбоос | |


zorilgiinhhoo toloo shargu zoriulj olon arvan amjilt gargasniig chin uzeed mash ih uram zorig awla amjilt husey loser
Бичсэн: minjee (зочин) цаг: 17:04, 2011-02-25 | Холбоос | |


Bich bich dahin bich gej Blogiig neejee SomeONE
Iluu ih amjilt husie, uneher olz omogtoi bjee. Ter bur medehguim da nziga
Бичсэн: Seegi (зочин) цаг: 00:01, 2011-02-22 | Холбоос | |


2011 оны мэнд хүргэе.. дараа блогмнийхний уулзалтанд ирээрэй ирмэх
Бичсэн: Анахай цаг: 11:53, 2011-01-01 | Холбоос | |


Сэтгэгдэл бичсэн бүх хүмүүст баярлалаа. Сэтгэгдэл бичээгүй ч гэсэн бусад байдлаар баяр хүргэсэн хүмүүст бас баярлалаа. Та бүхэн шинэ ондоо амжилт бүтээлээр дүүрэн байхын өлзий дэмбэрэлтэй ерөөлийг өөрийн зүгээс хүргэж байна. Шинэ жилийн мэнд
Бичсэн: Turbold цаг: 12:27, 2010-12-31 | Холбоос | |


баяр хүргий баярлах
Бичсэн: халиунаа (зочин) цаг: 20:21, 2010-12-30 | Холбоос | |


алга ташилт алга ташилт
Бичсэн: Зочин цаг: 21:34, 2010-12-26 | Холбоос | |


гоё шүү алга ташилт Нутгийн дүү бололтой. амжилт хүсье.
Бичсэн: Цагаан хараацай цаг: 20:42, 2010-12-24 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax