2010-12-09
Ажил яахав болно. Шинэ жил болох гээд байна

Сүүлийн өдрүүдэд миний хувьд яасан ч их ажилтай байнаа. Блог ч унших чөлөө олдохгүй юм. За энэ ч яахав. Тэрнээс өөр шинэ жил гэдэг зүйл болох гээд хажуугаар нь догдлуулаад байхын. Энэ жилийн шинэ жил өмнөх жилүүдээс илүү л их хүлээлт үүсгээд байгаа ч юм шиг. Яагаад гэдгийг нь мэдэхгүй юм. Жил жилийн шинэ жил өөр өөрийн онцлогтой, өвөрмөц байдаг шүү дээ. Тэрнийх нь нэг юм байгаа биз.

Манай найз сургуулийнхаа шинэ жилдээ орно гээд эртнээс бэлдээд байгаа болохоор ч тэр юмуу? Мэдэхгүй миний эргэн тойронд байгаа бүх хүмүүс тэр чигээрээ шинэ жил тэмдэглэх уур амьсгал. Би ч яаж мөчөөгөө өгөхөв. Бас дутаад юу байхав  гээл үзнэ дээ. Ход ход.

Эрчүүд бидний хувьд шинэ жил бол гайгүй ш дээ уул нь. Гайгүй шиг цамц, чамин зангиа, дэгжин хослол, өөртөө тохирсон ус үнэртүүлээд ороход бол хаана ч очсон газардахгүй дээ. За бага зэрэг хэтрүүлсэн юм. Зүгээр л цэвэрхэн хослолтой ороход л хангалттай.

Гэтэл эмэгтэйчүүдийн хувьд бол шинэ жил бол багахан хэмжээний асуудал шиг байгаа юм. За тэр бүхнийг нь дурдаад яахав. Хамгийн гол нь шинэ жил тэмдэглэх нь туйлын зорилго.

Ажилчин ангийнхан жилийн эцэс гээд тайлан балансаа нийлүүлэх гээд нилээн л шургуу ажиллаад, сурлагатан ангийн оюутнууд дүнгээ гайгүйхэн шиг гаргуулах гээд мэрийж байгаа нь лавтай. Он гарахаас өмнө бүх юмаа амжуулах гэж хичээж байгаа нь тэр биз.

Ажил, шалгалтын хажуугаар шинэ жилээ тэмдэглэнэ гэдэг бол хамгийн сайхан зүйл гэж бодож байна. Сарын эцэс, семистерийн хагас гээд олон шаналгаантай зүйлүүд байгаа ч шинэ жилийг сайхан угтах нь хамгийн их аз жаргалтай зүйл байх гэдэгт итгэж найдаж байна.

Ажил, хичээл бол болно. Харин шинэ жилээ сайхан угтах төлөвлөгөөгөө боловсруулаад хүн бүхэн аз жаргалтайгаар инээмсэглэн угтая.

Шинэ жилийн мэнд...

Сэтгэгдэл:


goe bolje chi shvvvvvvvvvvvv
Бичсэн: lkhamaa (зочин) цаг: 18:32, 2010-12-16 | Холбоос | |


Одоо ч ер нь тун бага хугацаа үлдэж байна шүү. Тиймээ хүлээх нь илүү гоё ч юм шиг.
Бичсэн: Turbold цаг: 15:41, 2010-12-16 | Холбоос | |


шинэ жилийг хүлээгээд догдлоод байж байх нь илүү гоё байдаг юмаа. Өнгөрчихөөр нэг нл сонин болчихдог юмаа
Бичсэн: Зочин цаг: 13:48, 2010-12-16 | Холбоос | |


DJman
Yaaltch ugui dogdlood bgaa ymdaa.
Бичсэн: Зочин цаг: 12:59, 2010-12-15 | Холбоос | |


zsssssssssssssss
harin ter tusmaa ymaa zohitsuulaad ywbal balaig ni avna shdee.
Бичсэн: Зочин цаг: 15:00, 2010-12-12 | Холбоос | |


tsssssssss
yun shine jil tsaana chn uhaaraad niseed ewlereh odruud ehelkeed bh chn nerd ууртай not talking whew! эргэлзэх
Бичсэн: zawgui zawgui zawgui (зочин) цаг: 14:47, 2010-12-12 | Холбоос | |


инээх ирмэх ярзайтал инээх sick loser
Бичсэн: Зочин цаг: 20:39, 2010-12-10 | Холбоос | |


he he
neeh dogdloogu ee. ternees umnu n shiideh asuudluud sayhnaas ar araasaa garj ireed uneheer hyamraagaad bn aa. yana aa andaa. ярзайтал инээх
Бичсэн: beckhs (зочин) цаг: 16:25, 2010-12-10 | Холбоос | |


shine jil u guu yahve negnii ugluu shartsan yamztai bosch irkui l bol dajgui e entr kkk
Бичсэн: dao цаг: 15:35, 2010-12-10 | Холбоос | |


тийм ч их догдолсон юм алгаа. ход ход.
Бичсэн: Turbold цаг: 14:23, 2010-12-10 | Холбоос | |


Шинэ жилээ гэж... Гэхдээ л эрт мэнд мэдээд өөрөө хэлсэнээсээ илүү догдолоод байгааамаа даа кккк smug
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 14:06, 2010-12-10 | Холбоос | |


Шинэ болохоос илүү бас хүлээх нь гоё ч юм шиг.
Бичсэн: Turbold цаг: 11:33, 2010-12-10 | Холбоос | |


shine jil тэврэлт hyrdan boloooosoi хайртай
Бичсэн: Garin цаг: 22:46, 2010-12-09 | Холбоос | |


Би ч эгч нарынхаа шинэ жилтэй өдөр нь тэднийд очдоггүй юм, яагаад гэвэл мангар их юм асуудаг, энэ зүгээр байна уу? за чи нэг хардаа, би шууд наад охиноороо харуулаа зүгээр байна эсхүл нөхөрөөрөө харуулаа гэхээр л, энэ мэдэхгүй чи хар л даа. ккк нэг иймэрхүү юм болдог юм, би ч энэ жил хашаан дотроо нийллэг зохион байгуулнаа, инээх
Бичсэн: up цаг: 22:32, 2010-12-09 | Холбоос | |


silent night
Holy night...Сүмийн сайхан дуу байдаг юм, энэ дууг сонсохоор их онцгой мэдрэмжтэй байна шүү яг одоо ирмэх
Бичсэн: up цаг: 22:23, 2010-12-09 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax