Дуншиж дуншиж “ЭХЛЭЛ” нэртэй ном минь хэвлэлтнээс нэг гарч дуусах шив. Айдаа бас л чанга байна шүү зарим нэг хүмүүс хүний ажлыг бага зэрэг салгардуулаад л.
Гэхдээ зүгээрээ тоохгүй шүү дээ. Болох ёстой юм болдог жамаараа болж байгаа байлгүй дээ. Ход ход.
Би энэ номыг бичих болсон талаар багахан түүхийг энд бичмээр санагдчихлаа.
Өнгөрсөн 2009 оны өвөл 12 сарын дундуур гэнэт гэртээ зөв зүгээр байж байгаад гаднаас юм оруулж ирчихээд, удалгүй маш хүнд хагалгаанд орсон юмдаа. Юуны гэдгийг нь бичээд яахав. Ямар ч байсан үхээд босч ирсэн дээ. Тэр хагалгааны дараа амьдрал гэдэг энэ гайхамшигтай зүйлийг зүгээр хий хоосон яагаад ч өнгөрөөж болохгүй юм гэдгийг бага зэрэг ухаарсан билээ. Өвдөөд хэвтэж байхад хүнд олон зүйл бодогддоггүй юм байна лээ. Зүгээр л амьдралын үнэ цэнэ, хүмүүсийн сайхан сэтгэлийг мэдэрдэг ч гэх юмуу даа.
Тэр үед намайг гэсэн ямар олон хүн миний төлөө надаас илүүтэйгээр шаналж, зовож байгааг харахад биеэ хурдан тэнхрүүлээд энэ хүмүүс шиг тэдний төлөө амьдрахыг хүсэж байсан тэр бодол одоо ч цээжинд хадгалаастай хэвээрэй.
Бие ч цаг хугацаа, залуу хүний бие бялдар, оргилсон их хүсэл тэмүүлэл, эрч хүч, урам зоригийн аясаар хурдан тэнхэрсэн.
Хорвоогийн амьдрал ээлжлэн солигддог жам ёсоороо хахир хүйтэн өвөл дуусч, ирж яваа цаг Хаврын улирлын урь орж их, дээд сургуулиудын хичээл жигдэрч оюутнынуудын дунд зохиогддог эрдэм шинжилгээ, эссэний уралдаан тэмцээнүүд ар араасаа цувран болж эхэлсэн дээ.
Өргөмжлөлүүдээ дээр нэг анзаараад харахад 12-15 хоногийн зайтай уралдаанууд зарлагдаж байсан ажиглагдсан. Бас ч гэж овоо хэдэн юм зохиогдсон байгаа биз. Тэмцээн уралдаанд оролцоод шагналт байранд шалгараад нилээд урамшиж байлаа нуулгүй хэлэхэд. Ийм байдал бий болгохыг өвдөад тэнхэрч байхдаа өвлөөс хойш хүсэж, өөрийгөө бага зэрэг ялж, хэн гэдгээ ойлгохыг хичээсний үр дүн бизээ. Мөн миний төлөө зүрх нь цохилж байсан тэр гайхамшигт сайхан сэтгэлтэй хүмүүсийг бага зэрэг ч баярлуулах гэсэндээ л юм бичихийг зорьсон.
Хэсэгхэн хугацаанд багахан цаг өөртөө зарцуулаад бичээд байх тусам хийсэн зүйлүүд бага багаар нэмэгдээд бэсрэгхэн ном болох хэмжээнд хүрчихсэн байсныг анзаарсан юм. Ном болгон эмхтгэхгүй ч байж болно л доо.
Гэхдээ л бэсрэгхэн ном болгох шалтгаан нь 2010 оны 9 дүгээр сард МУИС-ийн Хууль Зүйн Сургуулийн түүхт 50 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан, тус ойд өөрийн гэсэн өчүүхэн бэлэгтэйгээр угтан золгон тэмдэглье. Үеийн найз нөхөдтэйгээ өөрийн бичсэн зүйлсийг хуваалцахыг л чин сэтгэлээсээ хүссэн билээ.
Тус номонд “Парламентат ёс”, “МУИС-ийн Хууль Зүйн Сургуулийн 50 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал”, “Хуулийн оюутан-2010”, “Эрх зүйт төр ба Хууль дээдлэх ёс”, “Их засаг-Орчин үе” эрдэм шинжилгээний бага хурлуудад тэргүүн байр эзэлсэн илтгэлүүд, “Бид хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлж чадна”, “Сайн дурын үйлс Монголд”, “Миний 800 оноонд хүрсэн амжилтын нууц” зэрэг эссэ бичлэгийн уралдаанд зориулан бичиж, шагналт байранд шалгарч байсан бүтээлүүд.
Мөн оюутанд зориулж Хууль Зүйн Сургуулийн оюутны заавал судлах 50 номын жагсаалт, Эрдэм шинжилгээний илтгэл, бие даалт бичих зааврууд, хууль зүйн хэллэгийн түгээмэл хэрэглэгдэх англи хэлний зарим нэг нэр томъёоны орчуулга, хэзээ ч дахин давтагдашгүй үнэ цэнэтэй, сургамжтай алдартнуудын хэлсэн афаризмуудыг багтаасан байгаараа онцлогтой болов уу.
Харин ном худалдаалагдаж буй цэгүүд:
· Интер” номын их дэлгүүр
· Хууль Зүйн Үндэсний Хүрээлэнгийн Номын худалдаа
· “Аз хур” номын их дэлгүүр
· “Билэг” номын их дэлгүүр
Номын үнэ 8000 төгрөг.
Мөн 99137929 утас, turbold_tr@yahoo.com хаягаар холбогдон худалдан авч болно.
Та зүгээр л уншаад, гарчиглаад үзэхийг нэг хичээгээрэй.
ХӨГЖИЛ ДЭВШИЛД ХАМТДАА