2010-10-21
Сэтгэл эмзэглэж байгаа ч би юу хийж чадах юм бэ?

Энэ талаар маш их бодлоо. Тэгээд бас бичих эсэх талаар нилээд их эргэлзэв. Гэхдээ л бичихээр шийдлээ.

Өнгөрсөн зун “Ногоон давалгаа” клубынхэнтэйгээ байгаль орчны талаарх сургалтыг хүүхдийн хоёр зусланд амжилттай зохион байгуулсан.

Анхны сургалтыг ОУ-ын “Найрамдал” төвд хийгээд нилээд урам зоригтой, илтгэл найдвар, хүсэл эрмэлзэл дүүрэн цаашид энэ чиглэлээрээ сургалтаа үргэлжлүүлэхээр болсон юм. Сургалтанд “Найрамдал” зусланд амарч байгаа хүүхдүүд маш идэвхитэй оролцож, нилээд төлөвшиж байгаа байрын зүйл хүүхдүүдэд ажиглагдсан бөгөөд тэднээр бахархаж байлаа. Найрамдал дээр сургалт маань эмх цэгцтэй, дэг журамтай болсон.

Аргагүй ч биздээ ОУ-ын “Найрамдал “зуслан юм чинь.

 

За миний бичих гээд сэтгэл эмзэглээд байгаа зүйл рүүгээ шууд оръе. Дараагийн сургалт Монгол Улсын Хүүхдийн асрамжийн “Хараацай” зусланд болсон юм.

Хотоос хэсэг хугацаанд гараагүй над мэтэд Улаанбаатарын агаараас өөр цэвэрхэн, тунгалаг агаарыг амьсгалж явахад үнэхээр сайхан сэтгэл сэргээд л. Явсаар байгаад Хандгайтын аманд байрлах “Хараацай” зусланд хичээл эхлэх цагаасаа өмнөхөн амжиж ирлээ.

Биднийг очиход өмнөх орой нь бороо ороод өглөө нь манан будан суусан хүглэгэр уулс сүртэй нь аргагүй ханхайн харагдаж, уулсаар хүрээлэгдсэн зуслангийн байшинг тойрон хөгжилдөн тоглож байгаа хүүхдүүд шуугилдан угтан авсан юм.

Хүүхдүүд сониучханаар та нар аль улсаас явж байгаан гэж асуугаад л. Бидэн дотор гадаад хүн байхгүй байсан юм. Гэхдээ гадаад дүр төрөхтэй ганц нэг хүн байсан ч юм билүү хэн мэдлээ. Ход ход.

Бид Монгол хүмүүс, та нарт байгаль орчны талаар хичээл орохоор ирлээ гэж зарим нэгэнд ойлгуулав. Тэдэн дээр Монгол хүмүүс биш гол төлөв гадаадын хандив тусламжийн хувь хүн, байгууллагууд ирсээр байгаад тийм асуулт асуухаар болсон юм шиг санагдсан. Тэнд 2-16 насны хүүхдүүд өсч бойжиж, сурч хүмүүжиж байгаа юм билээ. Бид хичээлээ яахав гайгүй заасан. Гэхдээ Найрамдлыг яаж гүйцэхэв дээ.

 

Тэнд өсөж бойжиж байгаа хүүхдүүдийн талаар зарим сэтгэл эмзэглүүлсэн зүйлээ л бичихийг оролдож байна. Өмнө нь Найрамдал зуслан дээр очиход гал цог, хүсэл эрмэлзэл, ирмүүн зорилготой хүүхдүүд биднийг угтан хичээлд оролцсон бол, Хараацай зуслан дээр нүднийх гал цог нь хаанаа байгаа гэмээр бие бялдарын хөгжил жаахан тааруухан, туранхай, өөртөө итгэл муутай, юугаа ч мэдэхгүй хүүхдүүд угтсан юм.

Тэдгээр хүүхдүүдийн зарим нэгнээс нь ямар хүсэл эрмэлзэл, зорилготой талаар асуухад энэ талаар бараг ойлголтгүй шахуу, юу яриад байгааг минь ойлгохгүй байх шиг байсан.

Зарим нэг жоохон хүүхдүүдэд нь эцгийн хайр, эхийн халамж дутаж байгаа нь үнэхээр ажиглагдсан. Өвөр дээр суугаад эрхлэж, тэврүүлэх гээд л. Тэр үед нь дотроос нэг зүйл огшоод ирдэг юм билээ. Эдгээр юугаа ч мэдэхгүй нялх хүүхдүүдийн буруу гэж хэзээ ч байхгүй. Яагаад гэвэл тэд энэ балчирхан насандаа эцэг эхийн хайр халамжийг эдэлж, бусад хүүхдийн адил тоглож наадах эрхтэй шүү дээ. Харин тэгтэл тийм биш эсрэгээ байгаа нь харамсалтай. Ийм байдлыг бий болгосон хүчин зүйл нь  хүн чанар, хайр энэрэлээ алдсан хариуцлагагүй эцэг эхчүүдийн буруу маш их байгаа.

18 насанд хүрээд тэд асрамжийн газраа орхин бие даан амьдардаг гэсэн. 18 нас хүрч бие даан амьдрах насанд хүрсэн ч гэсэн тэд юугаа ч мэдэхгүй, амьдрал гэж ямар гайхамшигтай зүйл гэдгийг мэдэрч чадаагүй байгаа ш дээ. За зарим нэг овсгоотой нэг нь хоолоо олоод идэх л байх. Бусад тэгэж чадахгүй нь яах вэ? тэд яаж өөрийнхөө төлөө амьдрах юм. Төрөл садан, ах дүү хамаатан садан гэж тэдэнд байхгүй. Тэдний төлөө хэн ч санаа зовохгүй, зөнгөөрөө амьдар гэсэн хатуу хорвоо ч юм шиг. Энэ аймшигтай зүйлээс болж тэд гэмт хэргийн ертөнц рүү орвол яана.

Орлоо гээд тэдний хойноос хэн ч хүүе хаая гээд гүйхгүй болохоор насан туршдаа хувь заяандаа харамсаж суух уу?

 

Тэгвэл тэр харанхуй замыг сонгуулахгүйн тулд би юу хийж чадах вэ? гэдэг асуулт өөрийн эрхгүй төрөөд байгаа юм.

 

Тэгээд олигтой санаа орж ирэхгүй байнаа. Тиймээс эрхэм хүндэт блог уншиж буй та бүхэн өөрийн үнэтэй саналаа сэтгэгдэл, цахим хаягаар явуулна гэдэгт итгэж байна.

Бид ирээдүйн залуусын төлөө л хэлэлцэх ёстой гэж бодож байна.

 


Тэдэнд инээд баясал, баяр хөөр хэрэгтэй...

Сэтгэгдэл:


esse bichhiin tuld jaahan sudalgaa hij bn
esse bichhiin tuld jaahan sudalgaa hiij bn. tegsen nudeer uzeegui murtluu setgel emzgleed turiin umnuus ogton booj uhen gegcheer hudlaa hoosn buhimdaj l chadj bn neeree bi buhimdlaa geed yu ch hiij chadah ym bilee gehdee bid nar geed irwel hiij chadah zuil olon bh ym shgee goln yu hiihee medehgui ingeed shanlaad bgaa zurh setgelt humuusee negtegvel jaahan j gsn tus boloh bh bi u hiij chadah we gsn gants setgelees bid u hiij chadah we gsn setgel n huchtei sanagdj bn hiij chadah ym shg j sanagdaj bn
Бичсэн: uuganaa (зочин) цаг: 11:16, 2013-02-21 | Холбоос | |


сайн байцгаан уу? Батсуурь байна.
би энэ жил төгсөх курсын оюутан дадлагаа хүүхдийн асрамжийн төв дээр хийсэн энэ хүүхдүүдийн хувьд тулгамдаж байгаа эрх нь зөрчигдөж байгаа маш олон асуудал байдаг. энэ бүгдээс би насанд хүрээд асрамжаасаа гарч байгаа хүүхдүүд надад илүү сэтгэл эмзэглүүлсэн. энэ нь зүйрлүүлж хэлбэл загасчин хүн загас барих аргаа ч мэдэхгүй загасны уурга ч үгүй далайд гаргаж байгаатай утга нэг болов уу? Тиймээс би энэ асуудлыг хөндөж дипломны ажил бичэхээр шийдээд эхэлж байгаа. иймд надад туслан үнэтэй саналаа илгээхийг хүсье?
холбогдох хаяг: suurika9@yahoo.com
Бичсэн: Зочин цаг: 12:33, 2011-03-22 | Холбоос | |


хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төлөө үйл ажилгаа явуулдаг олон байгуулага байдаг тэд яг юу хийж байна аа
үүнд хяналт хэр тавьдаг бол
Магадгүй????????????
Бичсэн: Зочин цаг: 11:55, 2010-12-24 | Холбоос | |


Энэ бол их хэцүү сэдэв. Хэчнээн хөндөж тавиад ч гарах гарцыг нь олохгүй байгаа тийм л сэдэв. Намайг бага байхад манай сургууль дээр өнчин хүүхдүүдийн нэг анги хичээллэдэг байлаа. Яг лөөрийн чинь дээр дүрсэлсэн шиг тийм л хүүхдүүд. Эрэгтэйчүүд нь нэг ижил, охидууд нь мөн нэг ижил хувцас, гуталтай. Тэр үеэс л би өнчин хүн ямар гундуу байдгийг мэдэрсэн дээ. Хамгийн гол нь хараад өрөвдөх бус ирээдүйд сайн хүн болдоггүй юм аа гэхэд муу хүн болчихгүй байх талаас нь арга хэмжээ авах хэрэгтэй байх гэж би боддог. Ядаж л 18 нас хүрээд асрамжийн газраа орхихдоо хоолоо олоод идчих хэмжээний мэргэжил, чадвартай болговол хамгийн том тус болох биз ээ.
Бичсэн: amaahai76 цаг: 23:48, 2010-10-22 | Холбоос | |


Юуны өмнө энэ сэдвийг хөндсөн Төрөөдөө баярлалаа.
Хүний амьдрал эрээнтэй бараантай урсан өнгөрдөг шүү дээ.
Энэ эрээн бараан урсгалыг ядаж гэрэлтэй байлгахын төлөө бид хэн нэгний өмссөн хувцас нийгэмд эзэлж байгаа байр суурийг үл харгалзан сайхан хүн гэдэг утгаар нь харьцаад, надыг гэх хүн байдаг юм байна гэж сэтгэлд нь гэрэл асахаар дотно инээмсэглэлийг бэлэглэж байвал дээрх сэтгэл эмзэглүүлсэн асуудал ядаж хумхийн чинээ ч болтугай алаг болгох болов уу?
Бид гэнэт өөрчлөгдөх хэт том үр дүнг бус бага ч гэсэн өөрчлөлтийг мэдрүүлэх тийм зүйлийг өдөр тутам, цаг хугацааг урсан буй яг тэр мөчид хийж л байх хэрэгтэй.

Та бүхний мэргэн санаа хайр халамжийг хүссэн хүн болох гэж тэмцэж яваа хүүхдүүдэд маш их хэрэгтэй шүү.
Бичсэн: Д.Цолмон (зочин) цаг: 23:15, 2010-10-22 | Холбоос | |


Харин тиймээ энэ үнэхээр эмзэг асуудал. Хүмүүс хүүхдүүдэд туслаж байна гээд амбиц гаргадаг нь нууц бишээ. Тэгээл орхидог. Эцсийн дүндээ хүүхдүүд л хохирдог.
Бичсэн: Turbold цаг: 16:35, 2010-10-22 | Холбоос | |


ene ih emzeg sedev shuu. zovhon asramjiin gazriin huuhduud ch bish gertee baidag ch aav eej n anhaaral tudiilun tavidaggui. ih ajilladag hotiin taatui busuuded amidardag huuhduuded bas tuslah heregtei baidag. hun chadah yadahaaraa oroldood baihad zaaval yamar neg ur dun gardag l yum bilee. daanch zarim neg hunii huviin ambitsaas shaltgaalan ur dun uguhuusuu ch dor yum boloh tohioldol bainaa baina
Бичсэн: arius (зочин) цаг: 16:21, 2010-10-22 | Холбоос | |


тийм ээ, Ядаж л бусад маань тэдгээр хүүхдүүдийн талаар мэдээлэлтэй байна шүүдээ,
Бичсэн: upshot_gp цаг: 15:38, 2010-10-22 | Холбоос | |


Баярлалаа та хоёрт

Харин тиймээ маш олон муу муухай зүйл болж байгааг үгүйсгэх аргагүй юм. Үүний талаар эхлээд бичээд баймаар байна. Дараа нь гарц нь олдох байх гэдэгт итгэж байна.
Бичсэн: Turbold цаг: 15:17, 2010-10-22 | Холбоос | |


апшот байна.
бадамлянхуа гээд төвтэй манай гэр ойрхон, үнэхээр л өөрийн чинь хэлж байгаагаар өрөвдмөөр байдаг юм билээ? асуусан асуулт ойлгохгүй, хөөрхий ямар нэгэн айдас. аая яаяа яамар ч юмб дээ?...миний дүүтэй чацуу 15 настай нэгэн банди л надад их өрөвдмөөр санагдсан одоо би яахуу? гээд л хөөрхий дөө, эцэг эх нь багад нь орхисон гэсэн..миний бодлоор байнгын сургалт зохион байгуулуул зүгээр Юм шиг, бас зарим газар 16 хүрээд гаргадаг гэсэн. асрамжийн газраас явсан хүмүүсин талаар нэгдсэн бүртгэл явуулвал зүгээр, бас эрхзүйн талдаас нь сайн судалвал зүгээр байх гэж бодож байна...өчигдөр тм-ийн доогуур урсдаг зар дээр бэлгийн мөлжлөгөнд маш жоохон охидууд өртдөг юм байна.
тийм болохоор хууль зүйг ярилаа
Бичсэн: Зочин цаг: 18:16, 2010-10-21 | Холбоос | |


zamiig ni zasya
tiime ene bl yahiin argagvi setgel emzeglvvlsen asuudal. manai erunhiilugch heldeg shvv dee tengerleg mongol hvn gj (heheh)tgwl yagaad tengerleg mongol hvn ni hvvhde uuriin turvvlsen vree hayad hairrig medrvvlehgvi bnaa. hairiin 3 n hvree bdag a gdg 1 awahiig hvssen hair 2 ugj bas awah 3 ughiig hvssen hair ene hvvhdvvd awhiig hvsej l bgaa awch chadaagvi uchraas yah uu medeej shvv dee hairiig ugch chadahgvi ingeed l nuguu mongoliin maani tenmel gdg hvvhed ahial nemegdene. ene hvvhdvvdiig ene shine veiig ene balchruudiig ta bid l hairlah heregtei. mngolchuudaa tengerleg mongol hvvhdee hairlah talaar ymar negen ym hiie blhgvi shte. yah stoi yu hh estoigooo yariltsay!!!...
Бичсэн: enkhbaatar (зочин) цаг: 17:56, 2010-10-21 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax