2011-03-21
“Оросын тагнуулч” ба үл үзэгдэгч хүн

Товчхон дүгнэлт: Хүн бүхэн амьдрахын төлөө тэмүүлдэг. Тэр тэмүүлэл бол хүний жамны ёсны ухамсарын зүйл. Агуу гүрний бодлого бол агуу л байдаг. Гэхдээ юун дээр агуу гэдэг нь бидэнд хамаагүй. Гэвч агуу нууцыг эзэмшиж чаддаг хүмүүс л агуу гүрний бодлогийг тодорхойлоход тусалдаг. Гэхдээ нууц гэж зүйл бараг байдаггүй. Учир нь хүн өөрөө механик төхөөрөмж биш учраас... Гагцхүү бусдаас ялгарах зүйл болох: өөрийн гэсэн үзэл бодол, сэтгэл зүрх, хайрын увьдастай болохоор нууцыг хадгалж чадах нь хомс байдаг. (жич: хуулбарлаагүй болно.)

.................................................................................

Өөрийн уншсан номныхоо талаар өөрт төрсөн сэтгэгдлээ бусадтай хуваалцах гэж байгаадаа таатай байна. Энэ номыг гартаа бариад нүд салгахгүй, номондоо өөрөө ороод хэдэн цаг уншсан ч уйдахгүй, сонирхолтой санагдсан. Бүр шалгалт энэ тэрийг хүртэл тийм ч чухал биш зүйлд тооцон уншсан шүү.

Оросын Холбооны Улсыг дэлхийд аль аль талаараа тэргүүлэгч гүрэн гэдгийг хүн бүхэн мэдэх бизээ. Тэгвэл бас Орос орон өөрийн гэсэн томоохон тагнуулын алба биш армитай гэдгийг энэ удаад нууц биш байдлаар эрхэм хүндэт блог уншигчид та бүхэнд тэмдэглэн хэлмээр байна.

Манайх Орос шиг тийм байж чадах болов уу? Би лав хувьдаа Эргэлзэж байна. Гэхдээ энэ их байгалийн баялаг тагнуул, туршуулаар мөрдөгдөж байгаад бусдын гарт, тэдний эрх ашгийн төлөө үйлчлэхгүй байгаасаа гэж сэтгэл багахан эмзэглэж сууна.

Тийм баталгаа үнэхээр байхгүй. Учир нь тагнуулчид бол ямар ч нууцад нэвтэрч чадах шидтэнгүүд. Биднийг хараад зүгээр л уншиж байгаа. Тэр битгий хэл утсан хүүхэлдэй аятай биднээр тохуурхаж байгаа. Биднийг хараад хөөрхийдөө гээд инээд алдан цаанаа өхөөрдөж байгаа. Бидний өөрсдөө ч бараг мэдэхгүй зүйлийг биднээс хэд дахин илүүтэйгээр тэд мэдэж байгаа. Энэ бол нууц биш. Энэ бол энэ хорвоо дээр байдаг үнэн. Тэр бол үл үзэгдэгч хүн. (Их л санааширсан байдалд оров.) Таны бүх ойр дотны хүмүүсийг чинь мэдээд зогсохгүй, тэдний юу хийдэг ямар хүүхэн, ямар залуу сонирхдогийг нь хүртэл мэднэ гээд боддоо.

Нэг хүн ямар их зүйлийг мэдэж болдог. Нэг хүнээс хамаарч улсын үндэсний аюулгүй байдалд хүртэл хэрхэн нөлөөлхүйц зүйл болдог тод жишээг “Оросын тагнуулч” нэртэй номыг Америк дахинаа нэр алдар цуурайтан байгаа сэтгүүлч Пит Эрлигийн бичсэн энэхүү номонд тодоор бичсэн байна.

Номны гол баатар бол бодит хүн бөгөөд жинхэнэ л тагнуулч  болох л гэж төрсөн хувь тавилантай бөгөөд эцэс сүүлд нь өөрөө хэрхэн өөрийгөө хамгаалж чадсан бодит амьдралд байж болмооргүй зүйлийг хийсэн хүний амьдралын замнал, улс гүрнүүдийн нууц бодлогийн талаар бичжээ. Миний бие уншсан зүйлээ хуулбарлан бичихийг хүсэхгүй байна. Учир нь энэ талаар тус номон дээр дэлгэрэнгүй өгүүлсэн учраас тэр.

Тиймээс үл үзэгдэгч хүн гэж ямар хүнийг хэлдэг, тэр хүний сэтгэл зүрх ямар байдаг талаар товчхон бичихийг оролдож сууна. Хүнд өөрөөс нь өөр хэн ч үнэн ч биш. Гэхдээ аз таарвал ханилсан хань, үр хүүхэд нь үнэн ч үлддэг. Тэрнээс биш бусад хэн ч бай нүүрэн дээрээ үнэнч хирнээ цаад далд санаа нь таны бодосноос хэд дахин өөр байдгийг мэдүүштэй. Нийгэм өөрөө хамтач амьдралыг сонгодог ч гэсэн үнэн хэрэгтэй тэр бол өгөөш. Таныг хүсвэл юуны ч золиос болгож болно. Тагнуулчид бол улс орныхоо төлөө өөрийгөө золиослож байгаа сэтгэл зүй, бие хүний хувьд бэлтгэгдсэн хүмүүс. Тантай хамт инээлдээд сууж байгаа найз чинь таниас салаад таны талаар итгэл бичээд, дээд шатны удирдлагадаа явуулаад байж байхыг үгүйсгэх аргагүй тийм л үл үзэгдэгч хүн.

Гэхдээ жинхэнэ тагнуулч бол Жейм Бонд шиг биш, жирийн бидэнтэй адилхан сэтгэл зүрхтэй, хүнийг хайрладаг бөгөөд гагцхүү төрийн эрх ашгийн төлөө халхавчинд байдаг үл үзэгдэгч хүн.

 

Жоохон газарт буулгалгүй бичсэн бол уучлаарай. Миний хувьд ийм л зүйлийг багахан ойлгосон юм.


Сэтгэгдэл:


надаа
энэ номыг чинь нэг унших юмсан
Бичсэн: Зочин цаг: 16:04, 2013-03-14 | Холбоос | |


тэврэлт bi nom unshih ih durt gehdee shalgalt ene ter ged zav sn garku ymaa jahan delgerengui setgegdelee bichvel goy l ym nom unsihguiger tsagaa hemned nomni utgig oilgochno kkkkk
Бичсэн: aminchhan цаг: 11:19, 2011-03-24 | Холбоос | |


Амаахай: Тэр бол ойлгомжтой байх.
UP: Оросын тагнуул угаасай аймар юм билээ. Санал нэг байна.
Зочин: Энэ ном Хууль Зүйн үндэсний хүрээлэнгийн номын санд ганцхан ширхэг байгаа. Гэхдээ номын дэлгүүрт зарагдаж байгаа байх.
Дадидо: Нэг талаар уйтгартай нь ч уйтгартай шүү. Архи уугаал... хэхэ
Амаахай: Эх орны төлөө гэх сэтгэл зүрх л тэндийг тийм алхам хийхэд хүргэдэг байхаа.
Бичсэн: Turbold цаг: 09:13, 2011-03-24 | Холбоос | |


Дадидо чи шүү. Ганц заяах амьдралаа чонын тавилан болгож байгаа нь харамсалтай. Гэхдээ цаана нь улс эх орон байдаг болохоор бахархахгүй байхын аргагүй.
Бичсэн: amaahai76 цаг: 23:13, 2011-03-23 | Холбоос | |


кино үзэж байхад тагнуулч хүний амьдрал уйтгартай гунигтай санагддаг. Яагаад заавал нэг заяах амьдралыг ингэж өнгөрөөх ёстой гэж.
Бичсэн: dadido цаг: 21:50, 2011-03-23 | Холбоос | |


Цэдэнбалгуайн сүүлчийн 7н жил гэсэн номыг болуул уншчихаарай. наадахаас чинь дутахгүй байх, ядаж үнэнд ойрхон. дээрхи таалагдаж байна, сайхан бичлэг байна.
Бичсэн: upshot цаг: 16:50, 2011-03-23 | Холбоос | |


“Оросын тагнуулч” ба үл үзэгдэгч хүн
Тийн гэсэн ер нь илрүүлэхэд үнэхээр хэцүү юм гэнэлээ. Энэ номыг олоод уншчих юмсан. Бүр унших хүсэл төрүүлээд орхичихлоо. баярлах
Бичсэн: Зочин цаг: 16:47, 2011-03-23 | Холбоос | |


дээрхийг UP бичив.
Бичсэн: Зочин цаг: 16:45, 2011-03-23 | Холбоос | |


Оросууд тагнуул угаасаа мундаг, ярилтгүй. оросын: улсын аюулаас хамгаалах яамны үйл ажиллагаа нуусан хаасан юмыг лав хэнбугай ч илрүүлж чаддаггүй гэсэн. ярзайтал инээх гоё шүү
Бичсэн: Зочин цаг: 16:44, 2011-03-23 | Холбоос | |


манайхан илрүүлж чаддаг эсэх нь эргэлзээтэй. гэхдээ манай улсын эсрэг бидний сайн харилцаатай, ахан дүүсийн холбоотой гэгддэг улс орнууд нууц албадаараа дамжуулан үйл ажиллагааг маш идэвхтэйгээр явуулж байгаа гэдэг нь тодорхой зүйл юм.
Бичсэн: amaahai76 цаг: 15:50, 2011-03-22 | Холбоос | |


өө надад бол эсрэг хүйсэнтээ таньж мэдэхтэй холбоотой зөндөө ном байна. Бас гэр бүл талаарх ном байна,

Харин кино бол ёозоороо байнаа байна... аа бас яг ёоз биш юмоо... Надад ХХХ, аймшигийн гсн 2 төрлийнх байхгүй бусад нь бол байнаа байна. 500 DVD Киноноос сонголт хийх боломжтой. эсүүл 200 Файл киноноос бас сонгож болно... баярлах
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 11:10, 2011-03-22 | Холбоос | |


Шимтэж уншихын хувьд бол уншсан. Гэхдээ тагнуулч болохгүй ээ. баярлах
Бичсэн: Turbold цаг: 23:19, 2011-03-21 | Холбоос | |


Чи бүр аймаар шимтсэн байнашд. Тагнуулч болох нь дээ
Бичсэн: dadido цаг: 23:14, 2011-03-21 | Холбоос | |


DaK_SaR|LBJ|
мань чинь бол монголын тагнуулчдыг харинч сайн гэж боддийшдээ баярлах
Бичсэн: Зочин цаг: 22:15, 2011-03-21 | Холбоос | |


Номын сангийн ном юмаа. Та Хууль Зүйн Үндэсний хүрээлэн дээр картай бол унших боломжтой. Таны сонирхолтой ном чинь юу юм.
Бичсэн: Turbold цаг: 22:09, 2011-03-21 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax