Эхэлдэггүй юмдаа

бичсэн: Turbold , 2010-09-27,17:04

Өнөөдөр их сонин бөгөөд хачирхалтай өдөр байна. ЭХЛЭЛ нэртэй номынхоо нээлтийг хийх гээд эрдэмтэн багш нар, эрх зүйн ангийн оюутнууд, багын найз нөхөд, хамаатан саднаа уриад 10 цагт МУИС-ийн Хууль Зүйн Сургуулийн “Эрдмийн танхим”-д хийхээр болов. Уригдсан хүмүүс яг цагтаа 10 цаг гээд хүрэлцэн ирээд байраа эзлээд сууцгаав. Гэтэл нөгөө нэг нээлтийг нь хийх  гээд байгаа ном маань байдаггүй ээ. Харамсалтай байгаа биз. Хэвлэлийн газар луугаа утас цохисон чинь 09.30 минут гээд аваачаад өгнөө гэх хариуг  өгөв. Тэгэж хэлээд утсаа авалгүй бүтэн хоёр цаг гаран таг болдог байгаа. Тэгэхээр нь бүтэн хоёр...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Гэнэт сайхан санагдаад л

бичсэн: Turbold , 2010-09-16,22:41

Бороо зөөлөн зөөлөн шиврэх сайхан

Бодол болон цонхруу ширтэх сайхан

Бодлогоширсон сэтгэлээ баясгаад

Борооны дуслыг үе үе харах сайхан

 

Сэм сэм сэтгэлээ чагнах сайхан

Чимээгүй цонхоор харах сайхан

Чамайг бодоод зогсох сайхан

Чиний тухай эргэцүүлэх сайхан

 

Үе үе инээх нь сайхан

Үүлэн чөлөөгөөр нар гарах нь сайхан

Үерхэж дассан түүнийгээ санах сайхан

Үргэлж түүнийг дурсах сайхан

 

Хээр хөдөө унтах сайхан

Хэн нэгнийг зүүдлээд сэрэх сайхан

Хээв нэг адуу тургилах сайхан

Хэн гэдгээ төсөөлөх сайхан

 

Аялалаар явах сайхан

Аавтайгаа анд явах сайхан

Адуу манаад хээр унтах сайхан...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Хоцрогдол...

бичсэн: Turbold , 2010-09-10,17:09

Шувууд цонхон доор жиргээд нэг л сайхан зүйл болох гэж байгааг надад сануулах шиг. Ямар сайхан зүйл болохыг нь би таашгүй. Гэхдээ л сэтгэл санаа нэг л өөдрөг, аливаа зүйлийг хийчихмээр санагдаад л.

Нэг зүйлийг эргэцүүлэн бодоход Дэвшил гэдэг бол миний зүг хөтөлж байгаа, уртаас  урт дугуйрсан шат юм шиг санагдах юм.

Би хараахан уншиж чаддаггүй байв. Үеийн хүүхдүүдээсээ харьцангуй хоцрогдолтой байлаа. Яагаад гэхээр 1-р ангид дөнгөж орсон намайг Улаанбаатар хотруу  ахын хуриманд аав, ээж маань том толгой гарган авч явснаас болоод үсгээ мэдэхгүй уншиж чадахгүй үеийн нөхдөө гүйцэхгүй их л з...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Ардын багш Б.Чимид багшийн өрөөнөөс инээмсэглэл тодруулан гарсан нь:

бичсэн: Turbold , 2010-08-24,14:48


Өчигдөр 2010.08.23-ны өдөр дадлагаа хийгээл сууж байтал Хууль Зүйн Үндэсний хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Хөдөлмөрийн баатар, Гавьяат хуульч, Ардын багш Б.Чимид багш Эрдэм шинжилгээний сектороор ороод ажилчдын ажлаа ямаршуухан хийж байгаа байр байдлыг нэг ажигласхийгээд гараад явав. Багш амарч байгаад ажилдаа орж байгаа нь энэ бололтой.

Дадлагын оюутан би бээр анхныхаа номыг гайгүйхэн шиг юм гаргачих санаатай л нооргийг нь ойрын өдрүүдэд хүмүүст үзүүлэн санал, шүүмж авахыг ихэд хүсэн мэрийх нь тэрээ. Тэгээд харин толгойд гэнэт нэг бодол төрөх нь Чимид багш миний номыг үзээд юу гэ...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

“Галзуу фанат”-ын буянаар Шагчид амьдарч байна

бичсэн: Turbold , 2010-08-20,11:37

Өчигдөр найзтайгаа хошин шог үзэж, ойрд инээгээгүйгээрэй инээх юм болоод Соёлын төв өргөөний билетийн кассыг үдийн цайны цагаар зорин очивоо. Тэгсэн өнөөдрийн билет дууссан гурван давхарт алсаас л үзэх тасалбар байна гэсэн хариултыг Кассчин эгч хээв нэг инээмсэглэсэн хариулах нь тэрээ. Аргагүй ш дээ. Өнөөдрийн зарах билетээ 13 цаг гэхэд зараад дуусцан хүн чинь. Харин хэнд зарсан бол!!!!!!!!!!!!!!!!!!!

Гурван давхараас үзье гэхээр бид хоёрын хоёулангийн хараа муу, холоос тэглээ ч үзэхэд ямар ч сонирхолгүй байх байх гэж бодоод өнөөдөртөө үзэхээ болихоос гээд гарах гэтэл нэг эгч хажуугаас эгчид ...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Бахархалын дунд амьдрах сайхан

бичсэн: Turbold , 2010-08-03,21:56
Газар дэлхий зуны аагим халуунд уйдсан уйдаагаа гаргаж байгаа аятай гадаа бороо зөөлхөн шиврэн ороод л. Харин өөрийн үзэл бодлыг бусадтай хуваалцаж байхаар блогийн анхны бичлэгийг бичиж суугаадаа баяртай байна. Анхныхаа бичлэгээр өөрийн бахархлыг бичиж оруулмаар санагдлаа.


Миний бахархал

Тэнгэрт тэтгэгдэж

Газарт адислагдсан

Монгол эх орон минь миний бахархал


Эргэх дөрвөн цагийн аясанд

Энэ насаар минь амьдруулж буй

Эх дэлхий миний бахархал

 

Тэнхээт хүлгийн нуруун дээрээс

Тив дэлхийг эзэгнэсэн

Эзэн богд Чингис миний бахархал

 

Заяа буяныг минь даадаг

Замбуу нутгийн шүтээн

Богд Очирваань хайрхан миний бу...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих
© Миний блог