2011-02-19
Хэлний бэрхшээл ба Туйлшрал

Даяаршиж байгаа нийгэмд хэлгүй бол хөлгүй гэж их ярих болжээ. Бодоод үзэхээр үнэнч юм шиг. Гэхдээ хэтэрхий их туйлширч байгаа юм бишүү. Гадаад хэлнийг сурах хэрэгтэй гэж амтай болгон нь үг уралдан захиж хэлэх юм. Тэр хэлний хэрэгцээг нь хангах гээд өчнөөн олон гадаад хэлний тодотголтой сургууль, дамжаанууд үүд хаалгаа нээн хэдэн арван бор төгрөг халаасандаа хийсэн шиг маадгар сууна. Гэхдээ тэр сургууль, дамжааны нь үр дүн хаана гараад, гийгүүлээд байгааг нь сайн мэдэхгүй л юм. Хэл сурна гэдэг бол хувь хүний өөрийн хүсэл сонирхол, мэрийлт, чармайлт, хэрэгцээ шаардлагатай холбоотой биз. Тэрнээс биш албадан сургадаг зүйл биш гэдэгт итгэж суух юм. Дургүйд хүчгүй гэдэг биздээ.

Нэг талаас гадаад хэлийг сурах нь зөв боловч нөгөө талаас тийм ч сүртэй зүйл биш гэж бодогдоод байхын. Учир нь заавал олон хэл сурах албатай юмуу? Монголоор л нэг гадаад хэлний сургалттай сургуулиудад өчнөөн оюутан, мэргэжилтэнгүүд хэлний орчуулагчийн мэргэжлээр сурч төгсөөд ажлын байргүй хүмүүс лааз өшиглөөд явж байна шүү дээ. Тэгвэл энэ хүмүүсийг яах гэж улс бэлдээд, онцгойруулан мэргэжил олгоод байгаан. Яагаад гэдгийг нь би мэдэхгүй юм. Гэхдээ л гадаад хэлний мэргэжилтэн гэж Монголд байгаа байхгүй /эргэлзэв/.

Ажлын байрны зарыг харж суусан чинь англи хэлний мэдлэгтэй хүнийг хамгаалагч, зөөгч, ачигчаар ажилд авна гэсэн зар хүртэл байгааг харахаар инээд хүрэх шиг. Тэгэхлээр хэлний мэргэжилтэнгүүд маань хамгаалагч, зөөгч, болж төгсөж байгаад нэг их эмээгээд байх зүйл биш бололтой.

Манай улс хөгжих нь гарцаагүй. Хөгжлийг дагаад гадаадын иргэд Монголд ирж хоолоо залгуулах цаг ойрхон байгаа гэдэгт би хувьдаа итгэдэг, бас нууцхан сэтгэлдээ мөрөөддөг. Тэр гадаадынхан ирж л байг, бидэнд хөрөнгө оруулаад л, манай үндэсний хэлийг сурах гэж хичээгээд л. Энэ дүр зургийг би төсөөлж байна. Бид гадаад улсад гарч тэдний хэлийг сурах гэж зовдог шиг тэд манай улсад ирж бидний эх хэлийг сурах гэж хичээх хэрэгтэй. Ход ход...

Ингэж чадвал бид Үндэсний тусгаар тогтнолоо авч үлдэж байгаа нэг том бахархал, үнэлж баршгүй үнэт зүйл юм. Ингэхийн тулд бид Монгол хэлээ төгс төгөлдөр мэдэх хэрэгтэй гэсэн үг. Саяхан “Цагийн хүрд” үзэж сууж байхад Монгол бичгийг төрийн албан бичигт хэрэглэж эхэлсэн гэсэн сайхан мэдээг сонсоод сэтгэл хөдлөж л суулаа. Гадаад хэл биш Монгол хэл, бичгээ сурах хэрэгтэй болжээ. Монгол хэл бичгээрээ зөв ярьж, зөв бичиж чадахгүй байж гадаад хэл мэддэг гэж цээжээ дэлдэхээ болъе, өөрийнхөөрөө л байвал гоё шүү дээ.

Туйлшрал өөрөө хүнийг үгүй хийдэг, толгойдоо нэгийг бодож амьдаръя залуусаа...

 

Жич: Нийтлэлийг өөрийн үзэл бодолд тулгуурлан бичсэн болно. Өөр өөрийн бодлоороо туйлшралгүй хүлээн авна уу...

Сэтгэгдэл:


tm shuu zuw sedev bna het tuulshirch bna shuu mgngahgy
Бичсэн: erdene_87 цаг: 01:32, 2012-11-09 | Холбоос | |


Sanal neg bn.
shalgaltandaa undur onoo awj chadaaguigeesee bolj surguulid orj chadaagui humuus hichneen baigaa bol. yu ch mdehgui baij azaar 800 onoo awsan humuus hed baigaa bol. uunii hariutslagagiig hen huleeh we? Tur zasag huleeh yostoi, ene talaar niitlel bichwel zuger yum bn shu..
Бичсэн: @jakas (зочин) цаг: 14:13, 2011-04-18 | Холбоос | |


Төрийн буруу гэдэг чинь байна шдээ иймээрхүү шалтгааныг хэлээд байгаан... Жишээ нь: би 10 жилээ төгсөөд хүссэн сургуульдаа орж, ирээдүйд өөрийн хүсэл сонирхлоороо ажиллах тэр мэргэжлээ сонгох боломж нь хязгаарлагдмал байгаа байхгүй юу. Юмыг яаж мэдхэв гээд ЕШ-д баахан шалгалт өгнө тэгээл аль тэнцсэн сургуульдаа орно.Улсын сургуульд тэнцсэн байвал бүр өөрөө дургүй байсан ч хамаагүй заавал улсын сургууль л гэнэ. ЕШ авж байгаа материал шалгалтын өмнө аль хэдийн задарчихсан эсүл шалгалтаа өгснийхөө дараа боловсролын байгууллага дээр нь очоод 800 оноо тавиулчина.Шалгалт авж байгаа материал нь өөрөө бас алдаатай. Алдаатай тест хийгээд 800 авж байгаа хүнийг юу гэж ойлгохын. Иймэрхүү байдлаар л хэрэггүй олон их сургуулийн дипломтой худалдагч, зөөгчид бий болж байгаа юм. Энийг зөв зохицуулж чадаагүй боловсролын байгууллагын /яам, цаашлаад төр нь/ буруу. Өөрөөр хэлбэл хүний өөрийнхөө төлөө сонголт хийх эрхийг нь энэ мэтээр хязгаарлаад, хувийн амьдралд хэт оролцоод байна.
Бичсэн: jakas цаг: 22:12, 2011-03-07 | Холбоос | |


bid bodoh heregtei
Ene ch bas odoo Mongold uusch bgaa tulgamdsan asuudal munuus mun shuu. Zaluus bid l ih tungaan bodoh heregtei bhaa. гоё шүү
Бичсэн: Зочин цаг: 20:51, 2011-02-27 | Холбоос | |


Хөөх та хоёр минь нэг нь Оросоос, Нөгөө нь Хятадаас холбогдоод хоорондоо бичиж өгсөн байна ш дээ. Бүр сэтгэл хөдөлтөл.

Та хоёрын үзэл бодол өөрөө өөрсөд чинь л зөв гэж бодогдож байгаа. Тэрнийхээ төлөө л түүнийгээ хамгаалах нь чухал байх. гоё шүү
Амжилт залуусаа...
Бичсэн: Turbold цаг: 19:56, 2011-02-27 | Холбоос | |


za heden jiliin daraa heleltseye cool
Бичсэн: Зочин цаг: 13:22, 2011-02-27 | Холбоос | |


Өөрөөс нь санал зөрж байгаа хүн болгоныг ТУЙЛШИРСАН гэж боддог хүнтэй ярих үнэн сонирхолгүй байна...Хэдэн жилийн дараа миний яриад байгаа зүйлийг ойлгох байлгүй дэ.
Бичсэн: Zuu цаг: 13:19, 2011-02-27 | Холбоос | |


bi hvltsengvi bol chi myihar ярзайтал инээх
Бичсэн: Зочин цаг: 13:19, 2011-02-27 | Холбоос | |


Төрөөс тодорхой стандарт тавьж өгөх ёстой...Гадаад цэцэрлэг сургуулиудад тодорхой хэр хэмжээ тавиж тэднийг хааж ч болох юм...Харин тийм арга хэмжээ авч байгааг нь харахгүй л байна шүү..Хүн өөрийнхөө амьдралыг илүү бодож байдаг бол улс төр улс орны хэтийн зорилгод санаа тавих ёстой...Тархи байвал ухаж бодоод үз, юм л бол ард түмэн буруу болчихдог сонин л юм...Буруу зүйл дээрээ би ард түмэн буруутай гээд хэлж чадна, харин төрийн анхаарал халамж тавих ёстой монгол соёл,монгол ухаан, монгол үзэл гэх мэт асуудал дээр бол...төрөөс өөр буруутан олдохгүй...Наад тэнэг хэнд ч хэрэггүй хүлцэнгүй чанараа хая л гэж хэлмээр байна...Ялангуяа энэ асуудал дээр АРД ТҮМНИЙ ХҮЛЦЭНГҮЙ ЧАНАР яригдах ёсгүй
Бичсэн: Zuu цаг: 13:15, 2011-02-27 | Холбоос | |


hooe yu yuq hereldeh nieee,bi tolgoi tarhiaraa l bodood bgaa yumldaaa,bvgd l byryyt shdee,eswel bvgd l byryyq,byryy byryy bvgdiin byryyy,tyilshirsan nohort yariltsan minii byryy♪♪♪
Бичсэн: Зочин цаг: 13:09, 2011-02-27 | Холбоос | |


heheh,ter hvvhdvvdiin aaw eejiinh ni songolt shdeee,tiim songolt hiisen aaw eejid tor yamar hamaat yum,bvh zvild toriiin byryy bna ch gj bhq bhaaa ho,tyilshralaa gj ярзайтал инээх
Бичсэн: Зочин цаг: 13:05, 2011-02-27 | Холбоос | |


.ялангуяа энэ асуудал дээр төрөөс өөр буруутан олдохгүй...Төр л иймэрхүү улс орны аюулгүй байдал, өөдтэй ирээдүйг бүтээхийн төлөө ажилдаг юм...Юм л болвол ард түмний буруу гэдэг нь одоо МООД болчихсон юмуу хаашаа юм...Толгой тархи тай юм бол бодож үз...Угаасаа Бурханаас томилогддог юм хаана ч байдаггүй юм, бүх зүйлийг ард түмэн сонгож томилож байна, тэхээр төрийн буруутай үйл ажиллагаа болгонд АР ТҮМЭН буруутай болж таарах уу?...гэм буруугаа хэрэгтэй зүйл дээрээ хүлээ...ЭНЭ АСУУДАЛ ДЭЭР ЛАВ БИШ.
Бичсэн: Zuu цаг: 13:04, 2011-02-27 | Холбоос | |


@Зочин

Хэлд ороогүй хүүхдийг гадаад цэцэрлэгт явуулахыг зөцшөөрөөд байгаа, ухаан сууж амжаагүй хүүхдийг англи хэлээр бөмбөгдөөд байгаа асуудалыг ард түмэн биш ТӨР шийддэг ёстои...одоо болтол шийдээд байгаа юм харахгүй л байна шүү...
Бичсэн: Zuu цаг: 13:00, 2011-02-27 | Холбоос | |


songoson ychraas ard tvmen ch bas byryyt
Бичсэн: Зочин цаг: 12:52, 2011-02-27 | Холбоос | |


@zochin...

Harin thh yag naadhiig hcin l heleh geed baina.Tor bol niigmiig zohitsuulagch baiguullaga.Ard tumnii toloologch nar uchir ard tumnii tuluu ireeduin tuluu ajillah heregtei...Undse huulind hurtel ARD TUMNII ELCH gesen ug baidag baihaa...Minii huwid ene asuudald turuus uur buruutan olj harahgui baina .
Бичсэн: Zuu цаг: 12:35, 2011-02-27 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax