Болзол хангаж авсан цолыг Ерөнхийлөгч хасах эрхтэй юу?

бичсэн: Turbold , 2018-04-29,01:48

Хэдхэн хоногийн өмнө уяачдад хамааралтай сонирхол татахуйц зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч гаргалаа. Тус зарлигт Монгол Улсын тод манлай болон улсын алдарт уяач цолыг нь хасах тухай байв. Энэхүү зарлиг гаргсантай холбогдуулан Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасан болзол шаардлагыг хангаж авсан улсын цолыг өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч хариуцлага тооцож байна гэх үндэслэлээр зарлиг гаргаж, хасах үндэслэлтэй эсэхийг хууль зүйн талаас товчхон бичихийг оролдлоо.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн гучин дөрөвдүгээр зүйлийн 1-т “Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд ху...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Хүүхдээ хүн болгоход л суралц

бичсэн: Turbold , 2013-08-07,18:47
              Сүүлийн үед, бишээ аль эртнээс л энэ талаар бодож явлаа.

Зарим хувийн сургуулийн жилийн нэг хүүхэд сургах төлбөр нь 8 мянган ам.долларт хүрчээ. Базарваань, 8 мянган ам.доллар шүүдээ. Монгол мөнгөөр 10 гаруй сая төгрөг. Зүгээр л бүх хүн суралцаад болоод ирсэн ерөнхий боловсролын бүрэн дунд боловсролыг эзэмшихийн тулд жилд энэ хэмжээний мөнгийг зарцуулж байна. За мөнгөтэй хүмүүст бол хүүхдээ ингэж сургах нь асуудал бишээ. Асуудлын гол нь хүүхэд юм сурах, сургалтын чанарт л анхаарлаа хандуулах ёстой байгаа юм. Гэвч хувийн өндөр төлбөртэй сургууль, улсын сургууль хоёрын сургалт...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Төрийн албан хаагчийн шалгалтыг хэрхэн амжилттай өгөх вэ? Өчүүхэн зөвлөмж

бичсэн: Turbold , 2013-04-12,17:49

               Саяхан төрийн албан хаагчийн шалгалт өгөх гээд энэ талаар Гүүглээс хайж үзэхэд “хэрхэн төрийн албаны шалгалтыг амжилттай өгсөн” тухай сайт, блогоос олигтой мэдээлэл бараг л олдоогүй юм. Тэгээд төрийн албаны шалгалт өгсөн ганц нэг найз нөхөд, ах нараасаа сураглахад “тестийн номоо л сайн ажил” гэсэн маш энгийн бөгөөд амархан зүйлийг хэлж билээ.

            Тэр нь үнэхээр санаанд бууж өгөхгүй байлаа. Яагаад санаанд бууж өгөхгүй байсан гэхээр хэдхээн тест ажлаад л төрийн албаны шалгалтыг өгчихвөл ямар амархан юм бэ гэх бодол зурсхийв. Тэр тестүүдийг ажлаад л шалгалтыг нь өгчихөд бо...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Коби гэж хэн бэ?

бичсэн: Turbold , 2013-03-14,17:18

Сагсан бөмбөгийн тухай блог дээрээ юм бичиж байсангүй. Өнөөдөр яагаад ч юм бичмээр болов. Юуны тухай гэхээр NBA -гийн 5 удаагийн аварга, улирлын үнэ цэнэтэй тоглогч, олимпийн хошой алтан медалт, супер од  Kobe Bryant-ийн тухай байжээ. Түүний тухай ингэж бичнэ гэж огт санасангүй явжээ.

Сагсан бөмбөг сонирхож, үзэж нилээд хэдэн жил өнгөрчээ. Энэ хугацаанд олон ч тамирчдыг дэмжиж байв. Харин NBA үзэж байх энэ цаг хугацааны явцад хамгийн дэмжих дургүй тоглогч нь Коби байлаа. Бүгд түүнийг бишрэн шүтнэ. Түүний тоглолтыг төсөөлнө, ам уралдан ярилцана. Тэр үнэхээр л сагс сонирхож эхэлсэн цагаас мин...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Бид хэрхэн орон сууцтай болох вэ?

бичсэн: Turbold , 2012-11-20,20:34

Сүүлийн үед аливаа зүйлд хандах хандлагадаа ихэвчлэн өөртөө анхаарлын тэмдэг тавьж харах, бодох болсон. Мөн Монголын ирээдүй гэгдэх залуу үеийн аж амьдралын тухай эргэцүүлэх болов. Өөрийгөө яая гэж байж, бусдын тухай санаа зовоод гэж та нөхөд хэлэх л байх. Гэвч бүх зүйл бусдаас хамааралтай учраас тэр шүү дээ.

Миний эргэн тойронд сургуулиа төгсөөд удаагүй байгаа амьдралын их далайд өөрийн хүч, эрч хүч, хүсэл тэмүүлэлтэй зориг шийдмэг олон сайхан чадварлаг залуус байна. Тэд болон бидний хувьд хамгийн түрүүнд ажлын байр, мөн орох орон буюу амьдрах тохилог орон сууцыг эрж, хайж эхэлж байна... Гэ...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Одоо би чамаас салахгүй. Хэнд ч чамайг алдахгүй...

бичсэн: Turbold , 2012-10-31,13:40
 Хэн нэгэнд Үгийн хүч ямар хэрэгтэй, чухал ач холбогдолтой байдгийг та бүхэн мэдэх л байх. Гэхдээ надад бол илүү ихээр мэдрэгддэг юм.

Тэртээ 1960-иад онд дорнын их яруу найрагч Б.Явуухулан “Үг бүхэн жигүүрлэж хүний сэтгэлд хүрэхгүй ч Үгэнд жигүүр ургуулж алсын одруу харавлаа би” гэж шүлэглэсэн байдаг. Тунгаан бодож уншихад үг гэдэг зүйлийн гайхамшиг, үг өөрийн хүчээ сум лугаа авчихсан тэрхүү агшинд  алсын мянган оддын гялбаанд тусах гэрэл аятай билээ. Тиймээ үгийн гайхамшигаар дэлхий дахиныг байлдан дагуулсан олон олон суутнууд биднийг бишрүүлж, алмайруулан оршин байсныг тэдний бүтээл туурвил...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА ДАХЬ ХҮНД СУРТАЛ БА ХҮНИЙ ЭРХ*

бичсэн: Turbold , 2012-10-18,19:00
     Удиртгал 
    Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т: “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”[1] заасан. Ардчилсан ёсны зарчмын гол агуулга нь ил тод[2], нээлттэй, хүртээмжтэй байх зарчмуудыг өөртөө багтаасан өргөн хүрээтэй ойлголт юм[3]. Энэ утгаараа төрийн байгууллагуудын үйл ажиллагаа ил тод, нээлттэй, хүртээмжтэй байх учиртай.

Сүүлийн үед хийгдсэн судалгаануудаас харахад “хүнд суртал” гэх ойлголтыг төрийн байгууллагатай холбон тайлбарлах хандлага түгээмэл ажиглагдана[4]. Төрийн...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих
© Миний блог